8o
Улаанбаатар хот
mobile menu

Зээрийн хоёр мянга гаруй сэг зэм устгалд оруулжээ

2016-02-06 16:06:00

Энэ жил зудаас зугтсан цагаан зээр Улаанбаатар хотын баруун талд, Эмээлтэд ирээд Төв аймгийн нутгаар урагш гаран Говьсүмбэр, Дорноговь нутгаар дайран хилийн зүг нүүдэллэхдээ төмөр зам дагуу татсан өргөст торонд орооцолдож, сүрбүүлж үхэж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан. Эх сурвалжуудын хэлж байснаар үхсэн цагаан зээрийн 300 орчим сэг зэм бий гэж байсан юм.

Тэгвэл Дорноговь аймгийн хойд талын сумд буюу Дэлгэрэх, Иххэт, Даланжаргалан сум зудтай, Айраг, Алтанширээ, Өргөн, Сайхандулаан сум зудны нөхцөл байдалтай байгаа байна. Мөн өвөлжилт хүндэрсэн Өргөн, Эрдэнэ, Айраг, Сайншанд суманд зээр олноор хорогдсон байна. Цагаан зээр хил, төмөр замын дагуух хамгаалалтын бүсэд нэвтэрч торонд орооцолдож мөн осгож үхсэн тохиолдол их байгааг Онцгой байдлын газрын эх сурвалж хэллээ. Үүнээс гадна тус аймгийн Замын-Үүд суманд цагаан зээрийн 2600 гаруй сэг зэмийг устгалд оруулсан гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Тунгалаг
Саяхан урагшаа вагонаар саяхан явсан.Дөнгөж орооцолдоод тийчэгнээд байж байсан зээр харсан,орооцолдоод үхсэн зөндөө байна лээ.Ёстой аймаар өрөвдөлтэй санагдсан.Тороо зээр орохооргүй хийж болмоор л юмдаа.Хажууд хятадууд хийсэн байхад.Төмөр замын тэнэг новш
2016/02/06 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment