8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Болд: Шаардлага хангахгүй УАЗ 469 машиныг хилээр нэвтрүүлэхийг хориглосон даруйд үймээн дэгдээсэн

Сэтгүүлч Т.Хулан
2018-06-21 10:28:00

Өчигдөр буюу 6-р сарын 19-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг, хоёр улсын хилийн шалган нэвтрүүлэхийн орчимд ачаа тээврийн УАЗ-469 маркийн автомашины жолооч нар эсэргүүцлээ илэрхийлэн цуглаан зохион байгуулсан. Улмаар хилийн орж гарах хөдөлгөөн саатсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Дээрх асуудлын мөрөөр Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын  газрын, Дэд консул Д.Болдоос тодрууллаа.

-Юуны өмнө ямар учир шалтгаанаар жолооч нар эсэргүүцэл илэрхийлэх болсон талаар мэдээлэл өгнө үү?

-БНХАУ-ын Засгийн газрын төв гаалийн газраас, хилээр орж ирж буй ачааны автомашинууд нь даац хэтрүүлэн ачаа ачиж байна, зорчигч тээврийн автомашины стандартын шаардлага хангахгүй байна гэх асуудлыг байнга ярьж байсан.Тэр бүрт манай талаас, нэг жолоочийн ард 10 ам бүл бий,тиймээс дээрх хүмүүсийн ажилд тусалж дэмжиж өгөхийг хүссээр өнөөдрийг хүрсэн. Харин өнгөрөгч 4-р сарын 24-ний өдрөөс эхлээд Эрээн хотын автомзамын боомт дээр шаардлага хангаагүй УАЗ-469 маркийн автомашиныг хилээр гаргахыг хориглох талаар яригдаж эхэлсэн. Ингээд шаардлага хангаагүй автомашинуудын хилээр зорчих эрхийг хасах шийдвэрийг БНХАУ-ын талаас гаргаад байгаа юм.

-Нийт хэдэн УАЗ-469 автомашин ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг юм бэ?

-Нийт 1000 гаруй автомашин бий. Өдөртөө 300-400 орчим нь хилээр зорчиж, өдөртөө 2-3 удаа орж гардаг.

-Дээрх автомашинууд үйлчилгээ үзүүлэхэд ямар ямар шаардлага тавьж байгаа юм бол?

-Нэгдүгээрт, УАЗ-469 автомашин нь ачааны бус зорчигч тээврийн зориулалттай. Тиймээс ачаа зөвхөн хонины хонхорт байх, нэг хүнд оногдох ачаа 40 кг-аас дээшгүй байх, мөн жолооч болон хажуугийн суудалд суудлаа тавих, арын суудлууд байх, ачаагаа зөв зохистой уях гэх мэт шаардлагууд тавьж байгаа юм. Улмаар тээврийн жолооч нарын дийлэнхи нь хятадын талаас шаардаж буй шаардлагыг хангаж, үйлчилгээгээ хэвийн явуулах эрхтэй болсон. Харин удаа дараа шаардлага тавиад түүнийг хангаагүй 60 ширхэг УАЗ-469 машин байгаа. Тэдний хилээр зорчих эрхийг хятадын талаас хассан учраас дээрх асуудлыг үүсгээд байна.

-Тэгэхээр стандарт шаардлага хангаагүй гэх автомашины жолооч нар дээрх эсэргүүцлийг зохион байгуулсан  гэж ойлголоо. Харин энэ үйлдэл нь хууль бус гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн байсан?

-Энэ цуглаанаас үүдээд хоёр улсын хамтарсан зорчигч тээврийн автобусууд хил дээр саатаж энгийн иргэд хохирсон асуудал үүссэн. Өчигдрийн хувьд Эрээн-Замын-Үүд чиглэлийн зорчигч тээврийн гурван автобусны 120 хүн билетээ үхүүллээ гэх шалтгаанаар бидэнд хандсан. Консулын газраас эдгээр иргэдийн хүсэлтийг хүлээн авч, хууль бус жагсаал зохион байгуулсан хүмүүст хүргүүлж, нөхөн төлүүлэх боломж бололцоо бий эсэхийг судална гэж мэдэгдсэн. Эдгээр энгийн иргэдийн дунд хонох газаргүй, мөнгөгүй, мөн штамбын хугацаа дууссан гэх мэт олон шалтгаантай иргэд байсан. Эдгээр иргэдийн хүсэлтийг хангах чиглэлд консулын газраас холбогдох албадуудтай ярилцаж, Бээжин-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэргээр нутаг буцаах ажлыг зохион байгуулсан байна.

-Ачаа болон зорчигч тээврийн чиглэлд заавар УАЗ-469 автомашин үйлчлэх ёстой байдаг уу? Өөр төрлийн автомашин үйлчилгээ үзүүлж болох уу?

-Эрээн хотын хилээр гуравдагч орны автомашин оруулахыг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн УАЗ-469 маркийн автомашиныг үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Тиймээс энэ ондоо багтаагаад  бусад орны автомашинуудыг чөлөөтэй оруулж байх талаар хөөцөлдөж байгаа талаар Эрээн хотын засгийн газраас бидэнд мэдэгдсэн байгаа. Манжуур боомтоор бол бүх төрлийн автомашин орж гарч болдог. Яг үүнтэй ижил болгохоор яриа хэлэлцээр яригдаж байгаа.

-Дээрх асуудлыг шийдэгдэх хүртэл манай улсын консулын газраас эдгээр автомашинуудыг үйлчилгээ үзүүлэх талаас нь дэмжих боломж бий юу?

-Энэ тохиолдолд бол БНХАУ-ын дотоодын хууль тогтоомж үйлчилж байгаа юм. Харин манай консулын газраас энэ асуудалд хөндлөнгөөс оролцох боломж бололцоо, хууль эрхзүйн үндэслэл бол байхгүй. Нөгөө талаас ч хүлээж авахгүй. Зорчигч тээврийн тухайд хоёр улсаас өдөртөө 3, 3 автобус зорчигдоо тээвэрлээд зөрж явж байгаа. Харин ачаа тээврийн тухайд Эрээн хотод хил хоорондын карго гэж үйлчилгээ бий. Манайхан эдгээр үйлчилгээг авах боломж бололцоо бий.

-Өнөөдрийн байдлаар хилийн зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна уу?

-Өнөөдөр бол эндээс гарч байгаа автомашинуудад Хятадын тал хэвийн үйлчилгээ үзүүлээд гаргаж байна. Хилийн шалган нэвтрүүлэхийн үйл ажиллагаа хэвийн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Эрээн балгас байхад шаардлага хангаагүй ч уаз 469 машинууд ачаа ачдаг байсан өнөөг хүртэл.гэтэл эрээн хот болоод монголчуудын мөнгөнд цадаад одоо ийм шаардлага тавьж байгаа юм.
2018/06/22 66.181.161.34
mongol
21r zuun bizdee. Hunee ucnuunuur ni mal shig cihceed uur uls nevterdeg uls mongoloos uur baina uu?
2018/06/21 27.123.212.130
hhgghddghghdghdghdgh
naad tumuriin segnuudiig bugdiig n traktoroor dairch tumuriin hogond tushaa.
2018/06/21 103.229.122.208
Tulgaa
Zuvuu. 69 g boliulahheregtey. Uur ajil olj hiitsgee.
2018/06/21 103.26.194.94
зочин
Ашиглах хунацаа нь дууссан Микро автобус,зориулалт бусаар ачаа хүн тээвэрлдэг замын үүдийн лагайнууд дүрэм журамгэж юу ч мэддэггүй амьтас байх юм.энэ хүмүүст хатуу хариуцлага тооцох хэрэгтэй
2018/06/21 66.181.179.212