8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл Б.Чинзориг сайдыг огцрохыг шаардан суулт хийж байна

2018-06-21 12:25:00

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадна эсэргүүцлийн суулт хийж байна.. Суулт өглөөний 07:00 цагаас эхэлсэн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг огцрохыг шаардаж байгаа аж. Тэдний зүгээс С.Чинзориг сайдтай уулзах хүсэлт тавьсан хэдий ч сайд нь эмнэлэгт хэвтэж буй тул Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяртай уулзсан байна.

Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар “Бид замын хөдөлгөөнийг хаагаагүй. Үндэсний хөгжлийн газрын хаалгаар С.Чинзориг сайд нууцаар орж гараад байгаа юм байна. Хөдөлмөрийн яамны үйл ажиллагаанд саад учруулаагүй. Бид орох хаалгыг нээлттэй тавьж өгсөн байгаа. Бид нар дайрч орохгүй. Бидэнтэй ирж уулзахыг хүлээж байгаа. Бид ард түмэн, ард түмнийг яагаад ингэж дорд үзэж байгаа юм” гэж мэдэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
orilj charaldag novshuud ih bolj.
2018/06/21 122.201.31.175