8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн ордны арын цэцэрлэгт иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой боллоо

2018-06-21 13:31:20

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өнгөрсөн Пүрэв гарагийн (2018.06.14) чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгох иргэдийн хүсэлтийг УИХ-ын даргад уламжилсан. Уг хүсэлтийг шуурхай шийдвэрлэх үүргийг УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын Тамгын газарт өгсөн юм. Энэ дагуу холбогдох арга хэмжээг шуурхай авч, Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгов. Ингэснээр иргэд долоо хоногийн турш 06.00-21.00 цагийн хооронд тус цэцэрлэгт чөлөөтэй нэвтэрч, зорчих боломжтой боллоо. Харин олон нийтийг хамарсан арга хэмжээ, холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулагдаж буй жагсаал цуглааны үеэр тодорхой хугацаагаар хаах юм байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
TORIIN ORDNIIG TOIRUULJ HASHAA BOSGODOG N GUN UHAAND YAMARCH UTGAGUI baigaam
2018/06/21 103.57.92.27
иргэн
Зөв шийдвэр байна.Энхболдод зарагдаагүй энэ газар чөлөөтэй сайхан харагдаж шуналыг нь хөдөлгөж байсан байхдаа байсан байхдаа
2018/06/21 66.181.186.66
зочин
Ашгуй дээ.Тоглож байсан юмсан
2018/06/21 112.72.14.50