8o
Улаанбаатар хот
mobile menu

79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг ажлаас нь чөлөөлжээ

2018-06-22 08:43:22

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургууль дээр үүссэн асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд тус сургууль дээр ажлын хэсэг ажиллалаа.

Ажлын хэсгийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ нь хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлээгүй ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон.

Дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/117 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд сахилгын арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөллөө.

Сануулахад, өнгөрсөн 18-ны өдөр 79 дүгээр сургуулийн хашаанд хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүүгийн дээр хөлбөмбөгийн хашлаганы төмөр унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.   

Тэрбээр хэргийн талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө "Ар гэрийн хүмүүстэй нь холбоо бариагүй. Ангийнх нь багш нь түүнийг сайн мэдэх байх.Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай эмээтэйгээ амьдардаг ар гэрийн хараа хяналт султай хүүхэд байсан. Эндхийн хүүхдүүд хэлэхдээ энэ хавьд байнга тоглодог хүүхэд байсан гэх юм билээ" хэмээн ярьсан билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Та
Бүх хохирлыг гаргуулаад ШОРОНД ХИЙ
2018/06/22 202.179.27.252
zochin
Илүү юм ярьж байж хоолноосоо саллаа да
2018/06/22 202.72.247.14
зочин
аав ээжтэй хүүхдүүдийн амь үнэтэй, тэнэмэл хүүхдийн амь үнэгүй юмгүй уу Арай ч дээ
2018/06/22 202.179.24.106