8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ: НӨХГ-ын мэргэжилтэн Д.Нэмэхбаярыг авлигалын хэргээр шалгаж байгаа нь үнэн

2018-06-22 08:56:00

Төв талбайн ногоон байгууламж руу шээж, улмаар ажлаасаа халагдсан Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Д.Нэмэхбаярыг АТГ-аас авлигын хэрэгт шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарч эхэлсэн билээ.  Тодруулбал, түүний гэрээс 14 сая төгрөг олдсныг хураан авсан гэнэ.  Түүнийг “Үдийн цай” хөтөлбөрийн тендерт оролцож зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа аж. Д.Нэмэхбаяр нь Нийслэлийн ЕБС-иудын цайны газруудаас гэрээг нь сунгаж өгөх үйлдэлдээ  200 мянгаас 2 сая төгрөг хүртэлх хэмжээтэй хахууль авдаг байсан байж болзошгүй гэнэ.

Энэ талаар АТГ-аас тодрууллахад " Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Д.Нэмэхбаярыг АТГ-аас авлигын хэрэгт шалгаж байгаа нь үнэн. Одоогоор түүнийг гэрээс их хэмжээний бэлэн мөнгө олдсон учир ийнхүү шалгаж байна" гэв. 

Д.Нэмэхбаяраас гадна түүнтэй хамт ажилладаг ахлах мэргэжилтэн Н.Раднаасэдийг мөн шалгаж байгаа гэнэ. Тэднийг “Үдийн цай” хөтөлбөрийн тендерт оролцож зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэрэгт буруутган шалгаж байна. Д.Нэмэхбаяр нь Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ажилладаг бөгөөд Үдийн цай хөтөлбөрийн тендерт оролцсон аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авдаг байжээ.Ингэхдээ хясан боогдуулах аргаар, тухайлбал зөвшөөрлийг нь гаргаж өгөхгүй байх, гэрээний хугацааг сунгахгүй байх, зөвшөөрлийг цуцална гэж сүрдүүлэх гэх мэтээр дарамт шахалт үзүүлж, аргагүй байдалд оруулан мөнгө авдаг байсан байна.

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
төрийн нэртэй иймэрхүү мэргэжилтэнгүүд монголоор пиг дүүрэн. МАН-ын үед бүр гаарсан.Нам нь арыг нь даана гэдэг юм бна.
2018/06/27 66.181.160.83
zochin
turiin buh gazar iim shuu hund surtal bas yamar ih b dag bugdiig ni shalgah heregtei uhej baij ih zantaig ni yaanaa
2018/06/23 202.9.40.229
зочин
тэнэг цэвэр хөдөөний орк бна ш дээ майжийчаад явж бгаагий нь хөдөө мориноомоо буугаад хаа хамаагүй назар сарьдаг зуршлаа хаяж чхдахгүй бна мал
2018/06/22 139.5.216.209
Hi
Teneg sda we
2018/06/22 103.10.21.99
Сайн найз
Хахууль авчихаад шээсээ барьж чадалгүй баригдаж байх шив дээ хөөрхий
2018/06/22 202.179.8.213
  • Recent
  • Most Read
  • Most Comment