8o
Улаанбаатар хот
mobile menu

Хамгийн эрэлттэй 20 ажил, мэргэжил

2018-06-22 09:44:00

Ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа сурагчид ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй тулгамдаж байгаа болов уу. Мэдээж өөрийн хүсэл мөрөөдөл чухал. Гэхдээ  зах зээлтэйгээ уялдсан, эрэлттэй мэргэжил сонгох нь чухал болоод байна. Мэргэжлээ зөв сонгохгүй бол дипломтой ажилгүйчүүдийн тоо улам л нэмэгдэнэ. Монгол Улсад 2018 оны эхний зургаан сарын байдлаар хамгийн эрэлттэй байгаа 20 ажил мэргэжлийн жагсаалтыг Хөдөлмөрийн судалгааны институтээс гаргажээ.

Нийт ажиллах хүчний эрэлтийн 9.6 хувь нь барилгын туслах ажилтан, 9.1 хувийг засалчин, шаварчин зэрэг ажлын байрны эрэлт өндөр байгаа нь барилгын салбарын үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотой юм байна.. Түүнчлэн хамгаалагч, жолооч, худалдагч, цэвэрлэгч, угаагч үйлчлэгч зэрэг тусгайлсан мэргэжил шаардахгүй энгийн ажил мэргэжил, оёдолчин, тогооч, мужаан, цахилгаанчин зэрэг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэдэг ажил мэргэжлийн эрэлт давамгайлж байна. Харин эрэлттэй ажил мэргэжлийн цөөн хувийг дээд боловсролын тогтолцоогоор бэлтгэдэг мэргэжлийн эрэлт эзэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ажил гологч нар
Барилгын туслах аж ахуйн туслах үйлчилэгч угаагч цэвэрлэгч засал шаварчин гэсэн ажлыг монголчууд их голох дуртай.ажил хийж чадахгүй учир ажил их голно.бүгдээрээ сайд дарга болох дуртай монгол яаж хөгж
2018/06/25 66.181.183.238