8o
Улаанбаатар хот
mobile menu

НМХГ: ҮСАХ зөвлөмжийн дагуу ажиллаагүй тул осол гарсан

2018-06-22 10:34:40

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүд дээр гарсан ослын талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнгөрсөн тавдугаар сарын 21-нд  шалгалт хийж Сансрын хөлөг тоглоом буюу эргэлддэг пуужин дээр зөвлөмж хүргүүлсэн. Гэтэл ҮСАХ энэ зөвлөмжийн дагуу ажиллаагүй тул харамсалтай осол гарсан гэдгийг НХМГ-аас онцоллоо.  Гарч буй ослууд аж ахуйн нэгжүүд хяналт тавьдаггүй, сэргээн засварладаггүй зэрэг зөрчил илэрдсэн байна.

Тодруулбал,  Тагада, Динозавр, Гинж, Тойрог зам, Галзуу хулгана зэрэг зургаан тоглоомыг хааж, шалгалтын ажил хийж байгаа аж. Ирэх долоо хоногт дүгнэлт гарч дээрх тоглоомуудыг ажиллуулж болох эсэх шийдвэр гарна гэдгийг албаныхан онцолж байна.

Мөн  он гарсаар өргөх механизмтай холбоотой 4 осол гарсан бөгөөд хүний амь нас эрсдээгүй. Энэ төрлийн осол гэмтэл 2006 онд  26, 2008 онд 35, 2018 оны эхний хагас жилд 4 гарсан аж.

Тухайлбал,  Нарны хороололд гарсан ослын улмаас 2 хүн, Саруул хороололд гарсан ослын улмаас нэг хүн гэмтсэн, Дэлгэрэх хотхонд гарсан ослын улмаас кран гурван машин дээр унасан, ҮСАХ-ийн сансрын хөлөг тоглоом хугарсан зэрэг осол гарсан байна. 

Мэдээллийг удахгүй дэлгэрэнгүйгээр хүргэх болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ХӨХӨӨ
НМХГ НИЙСЛЭЛИЙН БҮХ ХОРОО, СӨХ ҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТОГЛООМЫН ГАЗРУУД, ОРШИН СУУГЧДЫН БАЙРНУУДАД АЖИЛЛАДАГ ЭМИЙН САН, ДЭЛГҮҮР, ҮСЧНИЙ ГАЗАР ГЭХ МЭТЭД САЙН ШАЛГАЛТ ХИЙГЭЭД ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВ
2018/06/28 59.153.112.137