8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын бүлэг хаалттай хуралдаж Тавантолгойн асуудлыг хэлэлцэж байна

2018-06-22 12:14:16

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. Уг хуралдаанаар Тавантолгойн асуудлыг хэлэлцэж байгаа аж. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойг бүтнээр нь хөдөлгөх төслийг УИХ-д өргөн барьсан. Ингэхдээ хаврын чуулганд багтаан хэлэлцэж батлах шаардлагатай горимоор өргөн барьсан юм. Энэ дагуу намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар уг асуудлыг яаралтай хэлэлцэж эхэлж буй нь энэ юм. МАН-ын бүлэг дээр Тавантолгойн төслийг танилцуулсан ч гишүүдэд ерөнхий мэдээлэл өгсөн учраас дахин  хуралдаж дэлгэрэнгүй мэдээлэл авч, энэ асуудал дээр саналаа нэгтгэхээр ийнхүү бүлэг хуралдаж байгаа аж.

Бүлгийн хуралдааны дараа Эдийн засгийн байнгын хороогоор Тавантолойн төслийг хэлэлцэх юм. Мөн өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудалд оруулахаар болжээ. Түүнчлэн өнөөдөр Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн товыг зарлана гэсэн мэдээлэл ч байгаа юм. Энэ сарын 29-нд буюу ирэх баасан гаригт УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарлах гэж байгаа учраас Тавантолгойн асуудлыг яаравчилж байгаа аж.

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудын тов гараагүй байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн хоригийг ч бас өнөөдөр хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ал хошного болсон Ардын Нам.
МАН-ын тагжгар авлигачид байсхийгээд хурлаа хаалтай хийдэг нь ямар учиртай юм бол.Ууж иддэг хулгайч нараа ард түмнээс нууж хааж байдаг юм болов уу?
2018/06/22 103.111.68.3