8o
Улаанбаатар хот
mobile menu

МСНЭ-ийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбоо манай улсад айлчилж байна

2018-06-22 12:14:00

Монголын Сэтгүүчдийн Нэгдсэн Эвлэлийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбоо Ерөнхийлөгч Чон Гюү Сон тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-27 оны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айчлалын хүрээнд Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, үйл ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллий н байгууллагуудтай уулзалт зохион байгуулах, хоёр орны сэтгүүлчид харилцан туршлага солилцох сэтгүүлзүйн өнөөгийн хөгжлийг хурдасгах зорилгоор хамтын ажиллагаа, ойлголцлын санамж бичигт санал орууллаа.  Монгол Солонгосын сэтгүүлчдийн хоёр байгууллага 2013 оноос анхлан харилцах таницах алхам хийж эхэлсэн байна. Улмаар 2014 оноос хамтын ажиллагаан үр дүнд долоон удаагийн төлөөлөгчөө харилцан солилцох юм байна. Энэ удаагийн уулзалт нь 5 дахь удаагийн уулзалт аж.  Уулзалтад Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор Ж.Батбаатар, МУСГЗ, доктор, сэтгүүлч Б.Галаарид, Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, Зууны мэдээ сонины эрхлэгч Э.Отгонбаяр, ETV телевизийн гүйцэтгэх захирал Т.Ганзул зэрэг хэвлэл мэдээллийн салбарынхан оролцлоо. 

БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, үйл ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, хоёр орны сэтгүүлчид харилцан туршлага солилцох, сэтгүүлзүйн өнөөгийн хөгжлийг хурдасгах зорилгоор хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт санал оруулах юм хэмээн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр онцолсон юм. 

БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч тэргүүтэй зочид ийн албан ёсны айлчлал хийж буй нь МСНЭ-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлуудад нэлээд дэм болох бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэв. Айлчлал өнөөдөр Хөшигийн хөндийн нисэх буудалтай танилцсанаар үргэлжлэх аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл