8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмч, сувилагч нар хугацаагүй ажил хаяж буйгаа мэдэгдлээ

2018-06-22 12:34:29

Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүд, мөн эмч сувилагч нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа өчигдөр /2018.06.21/ суулт зарласан. Суултын шалтгаан нь Эрүүл мэндийн сайдтай хийсэн тэдний гэрээг Засгийн газар бүртгүүлэх байсан бөгөөд бүртгэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн.

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмараас тодрууллаа. Тэрбээр “Бидний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй. Тиймээс бид орон даяар ажил хаялт зарлаж байна. Ажил хаях зуур мягмар болон лхагва гаригт бид хуралдана. Ажил хаялтад хэдэн хүн оролцсон нь  мягмар гаригт тодорхой болно. Бидний ажил хаялт хугацаагүй. Шаардлагыг маань хүлээн автал бид ажил хаяна” гэлээ

Эрүүл мэндийн сайдтай хийсэн гэрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, хөдөлмөр, аюулгүй байдлыг хангах зэрэг асуудал багтаж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
эмч сувилагч нар овчтонгуудээс дандаа хахуул авдаг монго огохгуй бол ходлохч угуй хахуулаар маш их баяжсан ихэнх эмч нар хувийн эмнэлэгтэй маш их унэ ортогтэй тэгээд цалин нэм гэх юм
2018/06/22 109.252.87.215
зочин
хэтэрхий бага цалинтай ш тэ нэмж өгөөчээ
2018/06/22 202.70.34.98
зочин
та нарыг цалингаа нэмтэл хүн үхэж л байх уу?
2018/06/22 66.181.165.26