8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяабазар: Тавантолгойг хөдөлгөх төсөлд хардаж сэрдэх зүйлгүй

2018-06-22 13:22:00

МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн бүлэг ордыг цогцоор нь хөдөлгөх төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Мөн уг ажилд нухацтай хандах шаардлагатай гэж үзээд Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллах ёстой гэдэгт санал нэгджээ. 

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга  Д.Хаянхярваа “Тавантолгойг хөдөлгөх төслийг шуурхай хэлэлцэхгүй бол ирэх долоо хоногийн баасан гаригт чуулган завсарлана. Хаврын чуулганыг  завсарлахаас өмнө уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхгүй бол намрын чуулган хүртэл хүлээж хугацаа алдах гээд байна. Мэдээж энэ том төслийг хөдөлгөхөд олон улсын зэх зээлд IPO гаргах шаардлага бий. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, зөвлөхүүдэд хандахаас эхлээд энэ ажлыг хийж гүйцэтгэж эхэлтэл багагүй хугацаа шаардагдана. Хамгийн багадаа 6 сараас нэг жилийн хугацаа шаардлагатай. Бид хөрөнгө оруулалтаа татаад ТЭЗҮ-гээ зөв хийж чадаад Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал ард иргэдэд хэрэгтэй юм. УИХ-ын гишүүдийн санааг байгаль, экологийн асуудал зовоож байна. Ажил эхлүүлэх хүртэл хугацаанд байгаль, экологийг хамгаалах асуудлаар төслийг хэрэгжүүлэгчдээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад явна. Бид сүүлийн үеийн байгаль, экологид ээлтэй тоног төхөөрөмжийг ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн уг төслийг хэрэгжүүлэхдээ Монгол дахь боломжоо ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, Энержи Ресурсын нүүрс угаах үйлдвэрийг бүрэн ашиглаж чадвал нэг жилд Монгол улсын төсөвт 600 орчим тэрбум төгрөгийн татварын орлого орж ирэхээр байгаа. Энэ мэт бид боломжоо ашиглах хэрэгтэй” гэсэн юм. 


-    “Эрдэнэс Тавантолгой-н ордын 30 хүртэлх хувийг нь олон улсын зах зээлд гаргаж хөрөнгө босгоно гэсэн. Энэ ажил хэдий хугацаанд хийгдэх бол. Төлөвлөгөө бий юу? 

-    Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Эрдэнэс Тавантолгойн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр нөлөөг нь сайжруулах зайлшгүй шаардлага бий. Төрийн өмчийг ашигтай ажиллуулах цаг нь болсон. 180 хоногийн дотор судалгаа, ТЭЗҮ, зөвлөгөө гэх мэт дотоод ажлуудаа хийж дуусгах шаардлагатай байгаа

-    Үр өгөөжээ хэзээнээс өгөх вэ? 

-    Тавантолгойн төсөл хэрэгжсэнээр ойролцоогоор  жилд 2.8 тэрбум ам.долларын экспортын орлого нэмэгдэж улсын төсөвт жилд дунджаар 400-1,1 тэрбум ам.долларын орлого төвлөрөхийг тооцоолж байгаа. Шууд болон шууд бусаар 5800 орчим ажлын байр шинээр нэмэгдэнэ  гэж харж байгаа. 

-    Тавантолгойн дулааны цахилгаан станц хэр явагдаж байгаа вэ. дулааны цахилгаан станц байгуулагдсанаар  Оюутолгойг цахилгаан эрчим хүчээр хангана гэж ярьж байгаа? 

-    Өмнөд монголын эрчим хүчний хэрэглээг Уул уурхайн үйлдвэрлэлийн хязгаарлалттай байгаа. Нарийн сухайт, Тавантолгойт бүлэг орд түүнийг дагасан уурхайнуудад эрчим хүчний хязгаарлалттай байгаа. Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөхөд эрчим хүч болон дэд бүтэц хоорондоо уялдаж цогц бодлогоор цонх үеийг ашиглах шийдэл явж байгаа. Тавантолгойн орд дээр эрчим хүчний хэрэглээг хангах байдлаар цогцоороо төсөлд орсон.  

-    Тавантолгойн төсөл эртнээс яригдаж байсан л даа. Баяр наадам дөхсөн, УИХ-ын хаврын чуулган завсарлах дөхсөн энэ үед төслийг  яагаад цаг хугацааны хувьд тулгаж оруулж ирж байгаа юм бэ. Зориуд цаг хугацааг нь тааруулж байна гэдэг хардлагыг дагуулж байна л даа?

МАН-ын бүлгийн дарга  Д.Хаянхярваа:    Ямар нэгэн хардаж сэрдэх зүйл байхгүй. Тавантолгойн төслийг хөдөлгөх асуудалд 2016 оны сонгуулийн  дараагаас эхлээд  хоёр Засгийн газар дамжиж ажиллаж байна. Ингэхдээ хамгийн зөв шийдлийг олох  нь чухал. Өнөөдрийн оруулж ирж буй энэхүү шийдэл бол хамгийн зөв шийдэл гэж харж байгаа. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж төсөл дэмжигдсэн. Намын бүлэг ч дэмжсэн. Одоо УИХ-аар оруулаад төслийг явуулах нь зүйтэй гэдэг дэмжлэгийг авах юм бол ямар нэгэн байдлаар улстөрийн зүгээс болон хөндлөнгөөс нөлөөлөх нөлөөлөл байхгүй болно гэсэн үг. Энэ нь төсөл хэрэгжихэд хамгийн зөв  зам руугаа орж байна гэж  ойлгож болно.  Өнөөдөр хэлэлцэж байгаа тогтоолын төсөл бол бүлэг ордыг явуулах өнөөдрийн сонгосон энэ замаа цааш нь  явуулах тогтоолын төсөл. Мэдээж цаашдаа төсөл хэрэгжиж эхэлснээр  тодорхой төсөл хөтөлбөрүүд гэрээ хэлцлүүдийг УИХ, Засгийн газар нухацтай ярьж шийдлээ гаргана.

-Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Тавантолгойн төслийг хэлэлцэх үү. 29-нөөс өмнө батлах уу?

-Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд чуулганаар оруулна. Ямар ч байсан чуулган завсарлахын өмнө тогтоолын төслийг батална.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tsavchaa
Enr yavakhgyiee! Yamarch tootsoo sudalgaa alga! 30% iig 1Jungaad zarakh l tokhiroo bna! Teged kheden nokhdyyd boon mongo khiij avaad l duusaa! Sain ch muu ch Mongoliinkhoo Energy d managment iig ogchi
2018/06/22 27.123.212.139
ard tymeen
Yarwal daarna gej yg baidag, Tavan tolgoi deer 7 hemjij 1 ogtloh heregtei. Ingej hudlaa um hiij yaawch bolohguiee ZG aaa!!!
2018/06/22 202.179.30.194
tootsoo
Yamar tootsoo sudalgaa baina ve? 30 huwi gargahad naad zahiin kompanii zasaglaliin asuudal, urdchilsan kompanii unelgee, yadaj baihad zuvluh hurungu oruulaltiin kompani avaagui baij baahan too yariad
2018/06/22 202.179.30.194