АН-ынхан ИЗНН, МҮАН-д нэгдэх санал тавьж улмаар Цагаан сарын дараа Засгийн эрхийг гартаа атгах талаар бид хөндөж байсан билээ. Энэ хүрээнд АН, ИЗНН хамтарч, нэгдэх ажлын эхлэлийг тавьж, санамж бичиг байгуулсан. Тэд Улс төрийн намын тухай хуулийн дагуу намын гишүүд дэмжигчдийнхээ дунд хэлэлцүүлэг эхлүүлээд байгаа юм. Тэгвэл МҮАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж АН-тай нэгдэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл АН-ынхан Засгийг барих дараагийн алхамаа ийнхүү эхлүүлжээ. Тус намынхан “МҮАН нь Монгол Улсын хөгжлийн эрх ашгийг урьтал болгож АН болон улс төрийн бусад нам, хүчинтэй хамтрах ажиллахад бэлэн байна” хэмээн шийдвэрлэсэн байна.