8o
Улаанбаатар хот
mobile menu

Зорчигчдын хөлс төлөлтөд шалгалт хийж байна

2018-06-22 15:55:00

Нийслэлийн Тээврийн газраас гаргасан удирдамжийн дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалт зургадугаар сарын 19-ний өдөр эхэлжээ. Тус хамтарсан хяналт, шалгалтын ажил энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах аж. Шалгалтад Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үндсэн болон хот орчмын чиглэлүүд хамрагдаж байна.

Тодруулбал, “Автобус нэгдэл” ХХК-ийн Ч:З чиглэл ,“Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ч:2 чиглэл, “Блюбус” ХХК-ийн Ч:40, “Эрдэм транс” ХХК-ийн Ч:6 чиглэл, “Эрдэм транс” ХХК-ийн ХО:5 чиглэл, “ГБус” ХХК-ийн Ч:45 гэсэн чиглэлүүд багтжээ. Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагчид, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн мэргэжилтнүүд, “Ситибаз консалтинг” ХХК болон Зорчигч тээврийн нэгтгэлийн хяналтын ажилчид, шалгагч нар хамтран ажиллаж байна.

Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалтын эхний өдрийн байдлаар бэлэн мөнгөөр зорчих 2211, хөлс төлөөгүй 417, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 407, өндөр настны картын зөрчил 16, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 15, оюутны 3, хүүхдийн 198 зөрчил тус тус илэрсэн ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tabilan
Bilet sungaxdaa-zaaval 15-,27nii xoorond sunguulaagui bol xugatsaagui kartnuudtai xumuusiig 3000 zaaval nemj avdagiig xereglegchdiin erx ashig xamgaalax gazar arga xemjee avmaar ym
2018/06/23 27.123.214.125
eserguutsegch
Kartiig 3000aar torguulij baisnaas xaluundni xalj yvaa joloochid 500gaa uguud yvsanni deer baix xulsuu ursgaj olson 3000 myngaa aldmaargui bainashuu
2018/06/22 27.123.214.115
tavilan
15-20kartaa sunguulaagui xun buriig 3000 tugruguur torgox ym xun buxen bolomjguishuudee karttai bolgon torguulax xusel alga luivarchidaa xussen uedee torguilgui sunguulmaar bna
2018/06/22 27.123.214.115