8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулганы хуралдаан эхэллээ

2018-06-22 15:46:00

ЧУУЛГАН

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 15.20 цагт 52 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул өчигдөр буюу энэ сарын 21-нд чуулганаар баталсан Боловсролын тухай, Шүүх байгуулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо. Мөн үеэр Засгийн газраас Татварын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татах албан бичиг ирүүлснийг УИХ-ын дарга дурьдав.

Ийнхүү чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас “Арьс ширний үйлдвэрүүдийг дэмжих, технологийн шинэчлэл хийх, дэд бүтцийг байгуулах, нүүлгэн шилжүүлэх зэрэг асуудлаар” Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн Д.Мурат гишүүнийг түтгэлзүүлээгүйд хориг тавьсан асуудал болон Тавантолгойн төсөл, нөхөн сонгуулийн товийг хэлэлцэх аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл