8o
Улаанбаатар хот
mobile menu

Үр хүүхдээ хамгаалахыг анхаарууллаа

2018-06-22 17:30:00

Бага насны хүүхдүүд усанд осолдож эндэх тохиолдлууд гарсаар байгааг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна. Тухайлбал энэ сарын 20-нд гэхэд Баян-Өлгий аймаг “Цэнгэл сум Харгантын голд гурав болон дөрвөн настай хоёр хүүхэд живж нас барсан байна.Хоёр хүүхдийн цогцсыг нутгийн иргэд гаргаж авсан аж.

Мөн Ховд аймгийн Алтай сум “Шар хөтөл” гэдэг газар дөрвөннастай хүүхэд Мангиртын голд унаж нас барсан харамсалтай хэргүүд бүртгэгджээ. Иймд гол усны аюулаас үр хүүхдээ хамгаалж, байнгын харгаа хяналтдаа байлгахыг нийт эцэг эхчүүддээ цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл