8o
Улаанбаатар хот
mobile menu

"Тавантолгойн төслийг 10 гаруй гишүүн хэлэлцэж байна"

2018-06-22 17:30:51

УИХ-аар Тавантолгойг хэлэлцэх эсэхийг асуудлаар гишүүд байр сууриа хэлж байна.

Д.Эрдэнэбат: УИХ-ын чуулган завсарлахад Засгийн газар нэн яаралтай гэдэг асуудлаар Тавантолгойг хувьчлах асуудлыг оруулж ирлээ. Бүлэг  энэ асуудлаар эцсийн шийд гаргаагүй. Монгол Улсын газрын доорх баялаг ард түмний өмч байна гэж заасан. Гэтэл өнөөдөр оруулж ирж байгаа төсөл нь гадаадын биржээр Тавантолгойг худалдах, хувьчлах асуудлыг оруулж ирж байна. Ийм хурдан хэлэлцэх, шийдэх асуудал биш. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд манай бүлэгт ирэх Даваа гаригт мэдээлэл өгнө биз. Ардчилсан нам ард түмний өмнөөс шийдвэр гаргана. Нүүрсний үнэ өссөн үед ард түмнээс  асуухгүйгээр IPO гаргаж болохгүй. IPO гаргах цаг хугацаа мөн үү гэж санал оруулж ирж байгаа хүмүүсээс асууя. Энэ удаад хэлэлцэх эсэх дээр та бүхний дуу хоолойг сонсоно. Нэг дэх өдөр эцсийн шийдвэр гаргана.

Д.Сумъяабазар: 2008 оноос хойш Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар олон хувилбар ярьсан. Энэ хугацаанд дэвшилттэй хувилбар гараагүй. Өнөөдөр төмөр замаа тавъя, авто замаа баръя, нүүрсний үнэ өсөлттэй байгаа цонх үеийг ашиглая.  Усны асуудлыг шийдье гэсэн шийдэлтэйгээр УИХ-д оруулж ирж байгаа. "Эрдэнэс Тавантолгой" өнгөрсөн хугацаанд их алдагдалтай ажилласан. Ардчилсан нам Тавантолгойг ашиглах хувилбар оруулж ирээд унасан. Одоо байгаа энэ гэрэл гэгээтэй үеийг зөв ашиглая. Энэ бол хувьчлалын асуудал биш. Олон улсын болон дотоодын бирж дээрээ нэгэн зэрэг хувьцаа гаргая гэсэн бодолтой байна.  Компанийн засаглалын үнэлгээний асуудал, ордын үнэлгээний асуудал, маш олон үнэлгээний асуудлыг судалж байна. Ирэх долоо хоногт бүлгүүдэд танилцуулга, мэдээллээ хүргүүлнэ. Нэг доллар, зургаан долларын асуудал ярьж байна. Тавантолгойг 5-6 тэрбум ам.доллараар үнэлж байсан. УИХ-аар дэмжээд гаргаад ирвэл төслийнхөө нарийвчилсан үнэлгээг гаргана.

 О.Баасанхүү: Нэг дэх өдөр мэдээллээ өгнө гээд байна. Мэдээлэлгүй юм бол яагаад гишүүдийг шийдвэр гарга гээд байгаа юм бэ. Миний тооцооллоор 130 тэрбум долларын ордоо IPO гаргаад 1-2 тэрбум ам.доллараар зарах гээд байгаа юм биш үү. Яагаад ард түмнээсээ асууж болохгүй байгаа юм бэ. 130 тэрбум ам.долларын асуудлыг 1-2 тэрбум ам.доллараар Хятадын "Шинхуа"-д өгөх гээд байна шүү дээ. Жишээлбэл, Д.Гантулгын асуудал Тавантолгойн асуудлын аль нь ноцтой вэ. Ийм ноцтой асуудал дээр Ерөнхий сайд яагаад байхгүй байгаа юм бэ. Ерөнхий сайд Тавантолгойг ярьж байхад байх ёстой шүү дээ. Үндэсний компаниуд яах вэ. Арай гэж өрнөөсөө салаад ажиллая гэхэд нь одоо та нар 30 хувийг нь авъя гээд байна. Яагаад намар ярьж болохгүй байгаа юм бэ. Яагаад наадам өнгөрөөд ярьж болохгүй байгаа юм бэ. Өнөөдөр чуулганы хуралдаан дээр 10 гаруйхан хүн сууж байна.Нэг тонн нүүрс 70 доллар. Гучин хувиа тооцоод яг хэдэн тооны хэдэн доллар вэ, тооцоод хэлээд өгөөч. Дэлхийн зах зээлд 30 хувь нь хэд вэ. Та 1-2 тэрбум долларын тухай би 130 тэрбум долларын асуудал яриад байна.

Д.Сумъяабазар: Цаг хугацааны хувьд давчуу байгаа нь үнэн. Ялангуяа нүүрсний үнэ өсөлттэй байгаа үеийг ашиглаад ил тод хариуцлагатай нээлттэй хөрөнгө босгоё гэж байгаа юм. Нэг компанид, нэг улсад өгөх гэж байгаа юм биш. Монголын төрийн өмчит нэг ч гэсэн компани ил тод нээлттэй олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө босгох асуудал яригдаж байна. Том зургаар эдийн засагт үр өгөөж авчрах талаас нь харж байгаа. Улсын төсөвт 400 саяас нэг тэрбум доллар авчирна. 5000 ажлын байр бий болно. Хулгай луйвар, үгсэн хуйвалдсан асуудал байхгүй. Нэгдүгээрт, би хулгайч биш. Хоёрдугаарт, IPO гаргах асуудал яригдаж байна.

Д.Сумъяабазар: Тавантолгойгоос маш олон чанарын нүүрс гарч байгаа. Эдгээрийг хооронд нь холиод зарах юм. О.Баасанхүү гишүүний асуултад ажлын хэсгээс  нэмэлт тайлбар өглөө. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар бодоход 30 хувьд IPO гаргахад 1-6 тэрбум долларыг олно гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МАН МОНГОЛ УЛСЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА
ЧОНО БОРООНООР ГЭДГИЙН ҮЛГЭР БОЛЖ БАЙНА ЭНЭ САЙН ЮМНЫ ЦОНДОН БИШ ШҮҮ ОДОО ТАВАН ТОЛГОЙГ ЗАРХААР УЛАЙРЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХУУЛЬ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА АНХААРАЛДАА АВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ТЭД МОНГОЛ УЛСЫН ЭСРЭГ
2018/06/24 202.9.43.245