8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖИЛ: Бага насны хүүхэд унасанд унаж нас баржээ

2018-06-23 11:45:00

Бага насны хүүхдүүд усанд осолдож эндэх тохиолдол их гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Тодруулбал, 2018 оны зургаадугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум Харгантын голд гурав, дөрвөн настай хоёр хүүхэд живж амиа алджээ. Тэдний цогцсыг нутгийн иргэд гаргаж авсан байна. 

Мөн Ховд аймгийн Алтай сум “Шар хөтөл” гэдэг газар дөрвөн настай хүүхэд Мангиртын голд унаж нас барсан харамсалтай хэргүүд бүртгэгджээ.

Иймд эцэг эхчүүд гол усны аюулаас үр хүүхдээ хамгаалж, байнгын хараа хяналтдаа байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл