8o
Улаанбаатар хот
mobile menu

Аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль эхэллээ

2018-06-24 11:30:00

Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нөхөн сонгуулийн санал хураалтыг жил бүрийн 6-р сарын сүүлийн Ням гараг, 10-р сарын эхний Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар хуульчилсан. Энэ дагуу зарим аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль өнөөдөр эхэлж байна. 

Нөхөн сонгуулиуд нь Сонгуулийн тухай хуулийн 164 дүгээр зүйлд заасан үндэслэлээр буюу өмнө сонгогдсон төлөөлөгч нь төрийн албанд томилогдсон, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, нас барсан, засаг захиргааны шилжилт хөдөлгөөн хийгдсэн, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсоны улмаас орон гарсан тул, дахин сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэний улмаас буюу шүүхийн шийдвэр гарсны улмаас явагдаж байгаа юм. Сонгуулийн ажлын цаг хугацааны хуваарийг Сонгуулийн Ерөнхий Хороо батлан мөрдүүлж байна. Нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулахаар 11 аймгийн сонгуулийн хороо, 29 сумын сонгуулийн хороо, 43 хэсэгт санал авах байр байгуулагдан сонгуулийн санал хураалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Нөхөн сонгуульд нийт 23477 сонгогч саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна. Нөхөн болон дахин сонгууль нь 11 аймгийн 29 сумын 43 хэсэгт явагдах бөгөөд нийт 83 нэр дэвшигч бүртгэгдэн саналын хуудсанд бичигдлээ.

  • Сумын ИТХ-ын нөхөн сонгууль – 11 аймгийн 24 сумын 29 тойрогт нийт 57 нэр дэвшигч. Үүнээс:

53 нэр дэвшигч нь МАН, АН, МАХН-аас, Төв аймагт АН-МАХН-ын “Төв нутаг” эвсэл, 4 бие даан нэр дэвшигч.

  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль – 2 аймгийн  2 тойрогт 4 нэр дэвшигч.

МАН, АН-аас

  • Сумын ИТХ-ын дахин сонгууль – 3 сумын 4 тойрогт 22 нэр дэвшигч. Үүнээс:

21 нэр дэвшигч нь МАН, АН, МАХН-аас, 1 бие даан нэр дэвшигч.21 нэр дэвшигч нь МАН, АН, МАХН-аас, 1 бие даан нэр дэвшигч.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг 6-р сарын 02-ны өдөр нэгэн зэрэг олгож, сонгуулийн сурталчилгаа 6-р сарын 06-ны өдрөөс 22-ны өдрийг дуустал нийт 17 хоног үргэлжилнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл