8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ

2018-06-24 11:55:00

Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг энэ жилийн үндэсний их баяр наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэжээ. Тодруулбал, наадмыг зохион байгуулах хорооны хуралдааны үеэр энэхүү шийдвэрийг гаргасан байна. Тус хуралдаанаар дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэм журмын дагуу уг агентлагийн хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн шинжилгээний дүнгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдуулахгүй байх шийдвэрлэжээ.  

Мөн биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцад сэргээшийн шинжилгээний сорьц авахтай холбоотой сургалт, сурталчилгааг бөх, харваач, багш дасгалжуулагч, эмч мэргэжилтэн нарыг хамруулан зохион байгуулахыг даалгасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл