8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: Эмнэлгийн захиргаанаас эмчилгээний төлбөрөө нэхээд бид нарын бичиг баримтыг хураагаад авчихсан

2016-02-07 16:29:00

“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ уурхайчдыг Хятад руу шилжүүлэх болсныг эсэргүүцэн өөрийгөө шатаасан билээ. Харин үүний улмаас “Эрдэнэс Тавантолгой” ХХК шийдвэрээ буцааж, ажилчдаа монголдоо үлдээсэн юм. Үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд Тавантолгой компанийнхан эмчилгээнд зарцуулагдах хөрөнгийг нь шийдэж өгөхийг даалгасан. Тавантолгой компанийнхан С.Эрдэнийн эмчилгээнд зориулж 130 сая төгрөгийг өгсөн гэх мэдээлэл бий. Гэвч БНСУ-д эмчлүүлж байгаа С.Эрдэнийн гол эмчилгээ нь 20 гаруй хоногийн өмнө дууссан байна. “Эрдэнэс Тавантолгой” ХХК түүний эмчилгээнд өгөх мөнгөө шийдвэрлэсэн ч түүнийг  компаниас ахиж мөнгө нэхэхгүй гэсэн баталгаа гаргаж өгөхийг шаардаж байгаа аж. Ингээд БНСУ-д эмчлүүлж  байгаа С.Эрдэнэтэй утсаар холбогдож цөөн хором ярилцлаа.

 

- Сайн байна уу. Таны бие гайгүй юу?

- Бие гайгүй л байна. Гол эмчилгээгээ хийлгэчихсэн. Бусад эмчилгээ нь тасраад 20 гаруй хонож байна. Одоо амбулаториор эмчлүүлэх ажил байгаа. Нэг гар татанхай, хөл дээрээ арай ядан зогсож байна даа. Эмчлүүлэх гэхээр мөнгө төгрөг нь байхгүй. Компаниас мөнгийг нь гаргаж өгөх гэхээр өмнөөс нэг юм нэхээд болж өгөхгүй. Хэцүүхэн л байна даа.

- Тэр нь юу юм бол?

- Дахиж эмчилгээний мөнгө Тавантолгойгоос гаргуулахгүй, “Баярлалаа талархлаа” гэсэн утгатай бичиг л явуул гээд байна. Яахав надад анхаарал тавьж, эмчилгээ сайтай газар явуулж, мөнгө өгсөнд нь талархалгүй л яахав. Гэхдээ мөнгө төгрөгөө өгөөгүй байж, өгсөн гэх мэт цуурхал тараагаад байхаар нь хямраад л сууж байна. Энэ эмнэлэг өөрсдийнхөө хийсэн эмчилгээнд хяналт тавьж, ажиглаж, гадуур эмчилгээ хийдэг юм байна. Энэ эмчилгээ нь дуусаагүй байгаа учир нь монголд хамтарч ажилладаг Түлэнхийн төв болон бусад байгууллага руу шилжүүлээд эмчилгээ нь явагдах ёстой юм байна. Гэвч миний хувьд хөрөнгө мөнгийн асуудал тулгарсан байгаа энэ үед хамаагүй зүйл дээр ам өчиг өгч болмооргүй байх юм.

Нөгөө шалтгаан нь манай Тавантолгой компани дээр нэг хэцүү байдал үүсчихээд байгаа бололтой. Шинээр томилогдсон дарга нь бүтцийн өөрчлөлт хийх гэсэн чинь ТУЗ нь дэмжээгүй юм байна. ТУЗ нь ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүс нь талцаж бүлэглээд л Тавантолгой компани чинь удирдлагын түвшинд хямраад байгаа юм биш үү.

Албан тушаал байр сууриа хадгалж үлдэх гээд л. Уг нь одоогийн томилогдоод байгаа захирал нь юмны заагаар л дарга болчихсон хүн шүү дээ. Түүнээс биш хэн нэгний хүсэлтээр, захиалгаар болоогүй юм байгаа. Ёстой нэг мөнчигрөөрөө гэдэг шиг. Гэтэл түүнийг жаахан шинэчлэл хийх гэтэл эрхтэн дархтануудын захиалгаар очсон хүмүүс чинь өөрсдийн албан тушаал, байр сууриа хадгалж үлдэх гээд эсэргүүцээд л. Үүнийг нь далимдуулаад өөр өөрсдийн хүмүүсийг захирлаар томилох гэсэн ТУЗ-ийн гишүүдийн хандлага ч ажиглагдаж байх шиг байна. Ер нь Тавантолгой компанид улс төр, нийгмийн шинжтэй хямрал үүсчихээд байна л хараад байна даа.

- Удирдлагын түвшиний хямрал нь танд бас нөлөөлөөд байна гэж ойлгож болох уу. Одоо та болон таныг асарч байгаа хүмүүс ямархуу байдалтай байна?

- Тиймээ. Намайг асарч байгаа миний хань, хүү хоёр маань хэцүүхэн л нөхцөлд байна. 1 дүгээр сарын 20-ноос буудлын мөнгөө ч төлж чадсангүй. Яахав гадуур байгаа болохоор таньдаг мэддэг хүмүүсийн тус дэмээр хоолоо залгуулаад л явж байна. Харин эмнэлэгт байгаа хүмүүс нь солонгосчуудын өгсөн будааг нь идчихээд л. Өрөвдөлтэй улсууд ч юм даа. Энэ эмнэлэг өдөр гурван удаа хоол өгдөг. Нэг удаагийнх нь 7000-8000 воны үнэтэй. Ор хоног нь 100-200 мянган вон. Эмнэлгийн захиргаанаас өдөр болгон мөнгөө нэхэмжлээд л. Уг нь саяхан Тавантолгой компани 189 сая төгрөг шийдэж өгсөн юм. Гэтэл түүнээс 170 сая төгрөг нь ирэх сураг дуулдаж байна. Үлдсэн 19 сая төгрөгийг нь дахин компаниас мөнгө нэхэмжлэхгүй гэсэн гарын үсэг өгчихөөд ав, санхүүгийн тайланг нь явуул гээд шантаачлаад сууж байна. Байгууллагын мөнгөөр эмчлүүлж байгаа юм чинь санхүүгийн тайлангийн нь дор бүр нь л явуулаад байгаа шүү дээ уг нь. Гэхдээ тэд миний байдлыг мэдэхгүй биш, мэдээд байгаа юм шиг байгаа юм. Надаас нь хариугаа л авч байгаа юм байлгүй гэж бодоод л сууж байна.  

- Хэрвээ Тавантолгой мөнгийг чинь гүйцэт шилжүүлэхгүй бол яах вэ?

- Энэ эмнэлэг эмчилгээ хийж дууссаныхаа дараа сар гаруй физик эмчилгээ хийж, ажигладаг юм байна. Гэтэл эмчилгээний дараах нь тэр эмчилгээ үйлчилгээ нь алдагдаж байгаа болохоор эмнэлгийн зүгээс хэрвээ С.Эрдэнэд эмчилгээний дараах ямар нэгэн хүндрэл гарвал Тавантолгой компаний хариуцана шүү гэдгийг аль эрт мэдэгдчихсэн байгаа.   

- Танай гэр бүлийнхэн Тавантолгой дээр очиж суулт зарлаж байж шийдүүлсэн гэх мэдээлэл байсан?

- Тэгсэн шүү дээ. Миний хүүхдүүд очсон. Нэг охин маань нялх хүүхэдтэй. Хөхүүл хүүхэдтэйгээ очиж, 7,8 цаг суулт хийж байж арай хийж миний эмчилгээний мөнгийг шийдүүлсэн. Ядаж байхад тэр мөнгө нь наашаа шилжиж орж ирэх гэж 2,3 хоног болдог юм байна. Солонгосын цагаан сар Монголынхтой зэрэг болж байгаа учир цаг алдаж, тэр хэрээрээ эмчилгээгээ алдах гээд хүндхэн л байна. Эмчилгээнд маш их мөнгө зарцуулагддаг юм байна. Гол нь эмчилгээний дараах физик эмчилгээ ч мөн адил. Мөнгө төгрөг хомс байгаагаас энд намайг сахиж байгаа ар гэрийнхэн маань ч хүндхэн нөхцөлд байна. Цагаачлалын албанд шилжихдээ тулаад байна.

- Яагаад Цагаачлалын алба гэж?

-Эмнэлгийн захиргаанаас эмчилгээний төлбөрөө нэхэмжилсээр байгаа. Ингэхдээ бид нарын бичиг баримтыг хураагаад авчихсан. Бүгдийг нь барьцаалчихсан. Хэрвээ ойрын хугацаанд эмчилгээний чинь зардал орж ирэхгүй бол Солонгосын цагаачлалын албанд хандана гэдгээ бидэнд мэдэгдсэн. За яахав бид нар дүүрсэн юм байж. Гэтэл хамгийн гол нь дараа дараагийн монголчуудад хэцүү нөхцөл байдал үүснэ шүү дээ. Өвчин хэлж ирэхгүй, хийсч ирдэг. Энд ирж эмчлүүлэх зөндөө монголчууд бий. Гэтэл ийм байдал үүсгээд байх юм бол наашаа ирж эмчлүүлэх монголчуудад тавих шаардлага ч өндөрсөөд ирнэ. Ах нь ийм л юманд санаа зовж байна. Нөгөө төрийн өмнөөс огтоно боож үхнэ гэгчээр.

-Хэзээ Монголд ирэх вэ?

-Яаралтай л буцмаар байна. Гэвч энд эмчилгээний төлбөрийн асуудал дээрээс нь физик эмчилгээнд орох шаардлагатай байгаа. Монголд ч гэсэн очоод физик эмчилгээнд орох ёстой. Ер нь энэ төрлийн гэмтэл маш их мөнгө зарцуулагддаг юм байна. Нэг тос л гэхэд 10 сая вон байх жишээтэй. Дээрээс буудлын төлбөрөөс эхлээд зардал мундахгүй байна.

-Тэмцлээ үргэлжлүүлэх үү?

-Тэгэлгүй яахав. Миний энэ тэмцэл яалт ч үгүй ийм үйлдэл хийхийг шаардсан юм. Гэрээнээс болсон хэрэг шүү дээ. Гэрээг зогсоохын тулд ийм хэрэг хийсэн. Энэ хэрэг дээр цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Тиймээс Монголд очоод энэ хэргийг эцэслэж шийдэгдтэл явна даа. Бас эрүүл мэндийн салбар миний нэг их сайн мэддэггүй салбар. Гэхдээ надад хийж, хэрэгжүүлж, анхааралдаа авах зүйл их ажиглагдаж байна. Сэтгүүлчид бас сонирхоод л байна билээ. Яагаад ийм үйлдэл гаргах болсон гээд л.

- Тэгэлгүй яахав би ч гэсэн сонирхоод л байна?

- Юм ачаад явах гэж байгаа галт тэрэгний урдуур орсонтой л ахыгаа зүйрлэчих.

-Үнэхээр нүд халтирам дүр зураг байсан шүү?

- Харин тиймээ. Би одоо өөрийгөө үзэхээс хүртэл айдаг юм шүү дээ. Хийхдээ айгаагаагүй мөртлөө хийсэн хойноо харахаар айгаад байдаг юм.

- Гэвч яагаад заавал ийм айхтар тэмцэлийн хэлбэрийг сонгочихвоо?

- Өөр арга байгаагүй. Хэрвээ би энэ талаараа хүнд хэлчихвэл хүмүүстэй хуйвалдсан болчихно шүү дээ. Бас зохион байгуулалттай гээд олон хүнийг хөлдөө чирнэ. Тухайн үед Тавантолгойн ТУЗ ажлын бус цагаар ийм шийдвэр гаргасан байсан. Тэгээд л 13-нд ямар нэг болох нь гэж бодоод л хэвлэлийн хурал захиалчихсан байсан нь тэр. Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн байсан учир уурхайчдыг Хятадын компани руу шилжүүлэх ямар ч галт тэрэг байгаагүй болгоё л гэж бодсон юм.

- Одоо танай үйлдвэрчний эвлэл хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа биз дээ?

- Хэвийн явж байгаа. Гэхдээ чоно борооноор гэгчээр Монголын үйлдвэрчний эвлэлийнхэн ирчихсэн салбар зөвлөл байгуулна гээд л явж байна гэсэн. Би ч тэгэхээр МҮЭ-ийнхэн их л хэцүүхэн юм руу орж байна даа гээд байгаа. Уг нь манай Эв санааны нэгдэл Үйлдвэрчний эвлэл чинь чөлөөт үйлвэрчний эвлэл л дээ.

Ярилцсанд баярлалаа

Б.Ариун 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Jsjsj
Shaadag pizda daraa daraagiin emchluuleh humuust Sanaa zovj bn ch geh shig
2016/02/27 103.17.108.42
zochin
mgld onoodortoo ooriigoo shataah hemjeenii hund nohtsol baidal uuseegui ene baagii zugeer shoy hiij heden tsaas tonchih gej l hiisen heden ovchtoi huuhdiig edgeechih mongoor ene novchiig emchillee dee enend olon tumend buruu jichig yzuulsenii toloo eruu y
2016/02/10 103.17.108.42
монгол
Хужаагийн шээсний шавхруу чам шиг лаларт тийм зориг бхгүй гөлөг минь
2016/02/09 103.17.108.42
Haraal idsen s.erdene
Teneg er 14 sar sul zogsolt gej bagaar sard 700000 avch baisan MONGOL HUN yutai unen bichee ve
2016/02/09 103.17.108.42
uhaant hun guai ta odoo S.Erdenenii tuluu shataach
2016/02/09 103.17.108.42
zochin
Ene mongoliin tuluu gesen hvniig muulaad bga hujaa nar nutagruuga zailwal yasan luuhaanuud we
2016/02/09 103.17.108.42
huuhduudiinhee hooliig beldej ogch bga yum bgazde hoophii ternees bish 70 80 huwiin tulegdeltei hun 100 saya hurehgui munguur edgecheed bhad michael jackson shig bolj bga yum bndaa hahahah
2016/02/08 103.17.108.42
390 sayaar biee emchlvvldeg xen be naadax chin dabarsan lalar naad mongo chin tatbar tologchdiin mongo xen ooriigoo shataasan xyn naadax chin
2016/02/08 103.17.108.42
ЗОЧИН
НААД НӨХӨРТӨӨ ШҮҮХИЙН ХАРИУЦЛАГА ТООЦООЧ. СЭТГЭЦ НЬ ЭРҮҮЛ ЭСЭХИЙГ ШАЛГУУЛААЧ. ЭРҮҮЛ ХҮН ИЙМ ХИЙЖ, ИЙМ ЮМ ЯРЬЖ, НЭХЭХ ҮҮ? ҮХНЭ ҮҮ БАЙНА УУ ХАЯАЧ. ТЭНЭГ ХҮНД ӨГЧ БАЙДАГ ХАЙРАН МӨНГӨ.
2016/02/08 103.17.108.42
монгол хүн
Худлаа улс төржөөд компаний ажил явуулахгүй бүр дампууруулах дөхсөн балай нөхөр. Хохино шүү дээ. Тэрнээс болоод олон хүний амьдрал хохирсон. Мөнгө өвч биеэ шатаасан гэдэг юм байналээ. Тэд нараасаа мөнгө авахгүй юу. Эмнэлгээс гадуурхи эмчилгээг БНСУ-д рийж
2016/02/08 103.17.108.42
Zochin
Davarsan baagii ve! Yasan idej hanaj, tsaddaggui novsh ve! Ene huniig harin eruugiin hariutsalagad tatah baisan yum. Saihanbileg gej aimhai amitan ulsyn munguur emchluulj baigaa yum. Uunii orond jinhene uls eh orny tuluu yavj, hunii ami avarch, baigaliin
2016/02/08 103.17.108.42
irgen
hvn erni ooriin zow geseneel hiideg yum shvv dee ymarch shaltgaantai bsan ymarch bsan ooriinhoo toloo bish orool busdiin toloo ingene gedeg bol tom zorig yum shvv ene door tom tom yum bichsen hvmvvs hvnii toloo baitugai ooriinhoo toloo ymarch tom alham h
2016/02/08 103.17.108.42
Ухаант хүн
Эрдэнэ чамайг дэмжиж байна бусдын төлөө өөрийгөө золиослоно гэдэг агуу зориг ухаан энийг ойлгохгүй дэмжихгүй байгаа хүмүүс хүн биш
2016/02/07 103.17.108.42
irgen
Ene hun uneheer davartsan gar yumaa. Odoo huviin companid tsalingui ajillaj bgaa bolon halagdtsan olon myangan humuus bhiin.
2016/02/07 103.17.108.42
Дэлгэр
Энэ асуудлаа хурдан шийдээчээ.
2016/02/07 103.17.108.42
монгол хүү
heden hund ogoh tsaling oortoo avchvaa bandi chin neg moson uhehgui
2016/02/07 103.17.108.42
Захиалга
энэ хүнийг өмөөрөөд байгаа хүмүүсийг гайхаад байх юм. нэгдүгээрт энэ хүн ажлаасаа халагдаагүй. Бүтэн 8 сар 60% цалингаа аваад гэртээ байсан. хоёрдугаарт цалингийн бууруулахгүйгээр өөр компанид шилжүүлэх гэж байсан. Бас дээрээс нь 12 сарын хугацаанд нэг ч
2016/02/07 103.17.108.42
xelex ch muu vg alga iim xvmvvs bvv olshroosoi. Ichij amdraasau. Sanxvvgiin tailang mungu awsan l yum bol ugux l yostoi.
2016/02/07 103.17.108.42
Amisgaa mungu yaj oldogiig medehgui baij avah bolhooroo yankhan shig orlio bizdaa ve. Henii tuluu u hiisen gej hudlaa shaagaad baigaan. U ch hiigeegui baij shaaltuur chini
2016/02/07 103.17.108.42
Amisgaa mungu yaj oldogiig medehgui baij avah bolhooroo yankhan shig orlio bizdaa ve. Henii tuluu u hiisen gej hudlaa shaagaad baigaan. U ch hiigeegui baij shaaltuur chini
2016/02/07 103.17.108.42
хогийн новш
даварсан сда тэндээ үхчээч
2016/02/07 103.17.108.42
Saikhan shaah umaa nudnii bulai. Heden zuun ajiltnii tsalin heden arvan ajiltnii oron bairnii asuudal shiideh mungiig ichih ch ugui ulgiitei huuhdeer dalauigaj avchaad bas hutsaad baih umaa lalar chini
2016/02/07 103.17.108.42
tuya
Uuruu ih sonin vzel barimtlaltai hvn ymaa ene hvn iregnii zorig gargaad temtssen baihad uuriin chini am huruu 2 l ajilj chadaj bna bi ch mun zaluu hvn nadad bol eh oron ard tvmenee gesen chin hvsel ni haragdaj bna uruvduj baharhaj bna ene ymar vlger ji
2016/02/07 103.17.108.42
Mongo avj salah gej hiisen yum shig l bolchihloo
2016/02/07 103.17.108.42
mmm
Zoluosgui temtslog temtsl gedgui ym. Ene hunshig buh zalus temtsdg bug huni itgelig dadag bsn bol temtsl bolj bga getel bugd nehnihe aras hutga zodg zamin dundas butsdg bolhor l mongol iim l bna dedchud yu ch hisn golij yrihas tsashgui
2016/02/07 103.17.108.42
Юугаа ч мэдэхгүй байж өмөөрч байгаа хүмүүс олон байх шиг байна. Би мэддэгийн хувьд хэлэхэд Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж. Эрдэнэ гэдэг хүн үр хүүхдүүддээ их гай удсан, залуу ү eд буруу үлгэр дууриалал болсон их муу хүн дээ. Бидний өвөг дээдсээ
2016/02/07 103.17.108.42
zochin
hynii tuluu temzsen hyniig ganzhan manaih ingej handdag bhdaa bygdeeree handiv zyglyylj bgaad ene hyniig emchleh youmsan yamar ch niigemd bid amidarch bna daa
2016/02/07 103.17.108.42
teneghen
Uildleesee umnu bodoh bsan yum bish uu
2016/02/07 103.17.108.42
Zochin
er ny zardlaa shiideegui baij gadaad yavahdaa yahav dee, asuudlaa burmesen shiidej baij yavdag baigaa,eeree hohirch baina daa
2016/02/07 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment