Mонгол Улсын Их Хурлын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв.
Дээрх тогтоолуудад тавьсан хоригийн талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Булгамаа танилцуулав.
“Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн …баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг.
Үүний хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал дахин хэлэлцэж, Үндсэн хуульд нийцүүлэн, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатай.
Прокурорын байгууллагыг Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага хэмээн хуулиар тодорхойлсон байдаг.
Тиймээс Улсын Их Хурал эрх мэдлийн хуваарилалт, зарчмыг хүндэтгэн баримталж, Улсын Их Хурлын гишүүдийн холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг нэг мөр шалган, гэм буруугийн асуудлыг нь эцэслэн шийдвэрлэх боломжийг хуулийн байгууллагуудад олгох нь зүй ёсны хэрэг юм.
Иймд Д.Муратын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол болон Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолд тус тус хориг тавьж байна”хэмээн Ерөнхийлөгчийн тавьсан хоригт дурджээ.
Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоол 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр батлагдаж, Д.Гантулгыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тул УИХ-ын 47 дугаар тогтоолтой холбогдох хэсгийг хэлэлцэх боломжгүй гэж үзжээ.
“Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай” УИХ-ын 45 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 77.7 хувийн саналаар хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.
Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд хоригийг хүлээн авсан тохиолдолд явагдах дараагийн ажиллагааны талаар гишүүд нэгдсэн ойлголттой байх нь зүйтэй талаар саналаа илэрхийлсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцуулахдаа хэлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Д.Муратын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай” Монгол Улсын Их Хурлын 45 дугаар тогтоолд тавьсан хоригийг хүлээн авахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хоригийг хүлээн авах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тогтоолыг баталлаа.
- Манай сайт таалагдсан бол лайк дараарай
СОНИН ХАЧИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
ИЛГЭЭХ
СЭТГЭГДЭЛ (0)
-
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
3 цаг
-
АНУ-ын импортын татварыг нэмжээ
1 өдөр
-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
1 өдөр
-
Т.Мэй Ерөнхий сайдын суудалдаа үлдлээ
1 өдөр
-
MNBC: Супер нэг азтанд Хонгконгийн Disneyland аялах эрх олгоно
1 өдөр
-
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ
1 өдөр
-
Үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өсчээ
1 өдөр
-
УИХ Тавантолгойн ордыг “хөдөлгөхөөр” боллоо
1 өдөр
-
Автомат жолоодлоготой машинаа хурдны зам дээр туршжээ
1 өдөр
-
Б.Амарсайхан “The Mongolian Connection” кинонд тогложээ
1 өдөр
-
Б.Баярцэнгэл: Үзэсгэлэнг зураачийн Буддаг хайсан туршилт гэж ойлгож болно
1 өдөр
-
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 228 мянган хүүхдэд нэмж олгоно
1 өдөр
-
Бямба гарагт спорт заалууд төлбөргүй үйлчилнэ
1 өдөр
-
Европын холбоо хилийн хяналтаа чангатгана
1 өдөр
-
Улаанбаатарт бороо орно 19 хэм дулаан
1 өдөр
-
А.Сүхбат тэргүүтэй хүмүүс ёс жудагаа алдан “Бөхийн өргөө“-рүү дайран оржээ
1 өдөр
-
Ulaanbaatar city tour гадаад дотоодын жуулчдад үйлчилж байна
1 өдөр
-
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
1 өдөр
-
Бүтээн байгуулалтын ажилтай танилцав
1 өдөр
-
Мүн Жэ Ин Төрийн Думд үг хэлнэ
1 өдөр
© 2017 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно.
Бидний тухай Холбоо барих Сурталчилгаа байршуулах Вэб сайт хийх