8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2018-06-25 08:33:03

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт:  “Blue Sky” зочид буудалд “Тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга зам” уулзалт болно.

09:00 цагт: Корпорэйт зочид буудалд Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

09:00 цагт:  “Туушин” зочид буудалд "Ази бүсийн эмэгтэйчүүдийн сангуудын ээлжит уулзалт” болно.

09:00 цагт: “Blue Sky” зочид буудалд “Мал аж ахуйн салбарын технологийн шинэчлэл, IoT Монгол-2018” олон улсын бага хурал болно.

09:00 цагт: “Туушин” зочид буудалд “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт болно.

10:00 цагт:  МҮЭСТО-д "Хүүхдэд хайртай Монгол" хэлэлцүүлэг болно.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

11:00 цагт: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: ХНХЯ-нд “Тогтвортой хөгжлийн зорилго: Жендэр ба Хөгжил” олон улсын бага хурлын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11:30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Мансуурлын эсрэг олон улсын өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өөрийн байрандаа хурдан морины унаач хүүхдүүдийг хамгаалах талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд иргэний нийгмийн байгууллагууд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Төрийн ордонд “Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилгууд” үндэсний хэлэлцүүлэг болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment