Д.Гантулга УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 11-ны өдөр өгсөн. Түүний хүсэлтийг МАН-ынбүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжээд байсан. Харин УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэхийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гиүүдийн 75 хувиар чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн. Ийнхүү Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой болоод байгаа. Нөхөн сонгууль болохыг албан ёсоор мэдэгдсэний дараа аудитаас тус тойрогт ажиллан сонгуулийн зардлыг тодорхой болгосон дүгнэлтээ гаргах юм. Аудитын газраас дүгнэлтээ 70 өдрийн дотор УИХ-д хүргүүлэх аж. Үүний дараа бэлтгэл ажлууд хийгдсэнээр ирэх намар буюу аравдугаар сард нөхөн сонгууль болно.
УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль болохтой холбогдуулан нэр дэвшигчдийн нэрс аль хэдийнэ яригдаж эхэллээ. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба гэх хүмүүсийн нэр дуулдаж байна.
Эдгээр хүмүүсээс МАН-ын дарга Ерөнхий сайд 3.Хүрэлсүх тус тойрогт нэр дэвгигүй гэдгээ аль эрт албан ёоор зарлачихсан. Тэгэхээр түүнийг Хэнтий аймгийн 42-р тойрогт өрсөлдөх хүмүүсээс нэрийг нь хассан. УИХ-ын гишүүн асан Д.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба нарын хувьд одоогоор ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлээгүй байна. Харин энэ тойрогт өрсөлдөх хүнээр МАХН-аас Н.Энхбаяр яригдаж байгаа. Зарим эх сурвалжууд түүнийг энэ тойрогт гарах нь тодорхой гэж албан бусаар ярьж эхэлсэн гэнэ. Тэгвэл тус Н.Энхбаяр бус МАХН-ны дэд дарга С.Ганбаатар нэрээ сойгоод байгаа гэнэ.
Эх суралжийн мэдээлснээр тэрбээр “Би ялна гэдэгтээ итгэлтэй байна. Найдвартай ялалт байгуулна. Ард түмнийхээ итгэлийг даахын тулд хичээнэ, зүтгэнэ. Намаас биднийг дэмжиж байгаа. Намын дарга Н.Энхбаяр, эсвэл манай намаас хэн нь ч нэр дэвшсэн бай дэмжих нь тодорхой” гэсэн утга агуулгатай зүйл ярьж эхэлсэн гэнэ.
Түүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас УИХ-ын гишүүн С. Ганбаатар нэр дэвшин, өрсөлдөж, нийт сонгогчдын 30.19 хувийн санал авч байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан С.Ганбаатар МАХН-ын дэд даргаар сонгогдсон байна. Тэгвэл энэ удаагийн Хэнтий аймгийн 42-р тойрогт МАХН С.Ганбаатарыг сойхоор шийдсэн бололтой. Ямартай ч С.Ганбаатар ялна гэсэн итгэл өвөрлөн Хэнтийг зорих нээ.