Өчигдөр өглөөний найман цагийн орчимд Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гэсэр сүмийн уулзварт хүн тээвэрлэж явсан 6351-УНН улсын дугаартай микро автобус осолдсон байна. Ослын улмаас азаар зорчигчид хүнд бэртэл аваагүй бөгөөд зорчигчдийг ГССҮТ-д хүргэсэн байна. Зорчигчдын дотуур бэртэл авсан эсэхийг шинжилсэн байна. Дээрх ослыг шалтгааныг тодруулахаар ЗЦГ болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс ажиллаж байгаа аж. Микро автобусуудыг сар шинээр хотын захын дүүргүүдэд нэмэлтээр явахыг албан ёсоор зөвшөөрөөд байгаа билээ.
Хүн тээвэрлэж явсан микро автобус осолджээ
2016-02-07 17:09:00