8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуульчид Ц.Нямдоржийг АТГ-т шалгуулах хүсэлтээ өгчээ

2018-06-25 10:52:00

Хуульчид Авлигатай тэмцэх газрын гадна мэдээлэл хийлээ. Тэд Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэсэн үндэслэлээр шалгуулахаар хүсэлтээ өгч  байгаа мэдээлийн эхэнд онцолсон юм.  Мөн Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Захиргааны Ерөнхий хуульд өөрчлөлт оруулсан төслийг санаачлан боловсруулахдаа хэд хэдэн хуулийг зөрчсөн. Хууль тогтоомжийн тухай хуулиар хуулийн төсөл боловсруулах ажиллагаа нарийн процетуртай. Гэтэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын зөрчилтэйгээр хуулийн төслийг боловсруулсан гэж хуульчид үзэж байна. Үүнийг ойрын үед Засгийн газраас гаргах өмч хувьчлалын шийдвэртэй холбоотой хэмээн хардаж байгаагаа мэдэгдсэн юм.  

Хуульзүйн сайд нэг өдөр босч ирээд, ямар ч судалгаагүйгээр хуулийн төсөл боловсруулж, оруулж ирдэг байдлыг бид зогсоох ёстой гэдгийг хуульч Д.Оросоо мэдэгдэв.

Мэдээллийг удахгүй дэлгэрэнгүйгээр нь хүргэх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Нямдоржийг авилгалтай тэмцэх газарт өгч байгаа хүмүүс бол хууль ч нэртэй луйварчдийг өмөөрөгчид юм байна. Тэд нар тэгэж байгаа бол зөв үзэл бодолтой сайн залуус их хурал дотор байгаа шүү дээ нэгдээчээ
2018/06/30 203.91.115.38
Zochin
Buzarsaad baih yum alga, ta nariig bodvol shudarga hun
2018/06/26 202.131.245.226
zochin
Buzar ubgun
2018/06/25 103.26.195.64
S.ERDENE
EBEGIN BULEG BOSLO DO
2018/06/25 122.201.24.89
  • Recent
  • Most Read
  • Most Comment