8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяабазар сайд АН-ын бүлэгт мэдээлэл өгч байна

2018-06-25 12:26:00

Хуваарийн дагуу намын бүлгүүд хуралдаж байна. Энэ дагуу  Ардчилсан намын бүлэг 10.00 цаг хуралдаж эхэлсэн бол МАН-ын  бүлгийн хурал дөнгөж сая эхэллээ. Өнгөрсөн баасан гаригт /2018.06.23/ УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн бүлэг ордыг цогцоор нь хөдөлгөх төслийг хэлэлцэж дэмжсэн юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр АН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж бүлгийн байр сууриа нэгтгэж байна.  Тус намын бүлгийн хуралд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон Тавантолгойн төслийн ажлын хэсэг оролцож бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч байна.  Бүлгийн хуралдааны дараа сэтгүүлчдэд тодорхой мэдээлэл өгнө гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл