8o
Улаанбаатар хот
mobile menu

Уралдаанч хүүхдүүдийн нөхөн олговрыг дөрөв дахин нэмэхээр болжээ

2018-06-25 17:20:00

 

Хурдан морины уралдаанч хүүхдийн даатгалын нөхөн олговрыг нэмэгдүүлж, дээд хэмжээ нь 5 сая төгрөг байсныг 20 сая болгохоор шийдвэрлэсэн талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр мэдээллээ.  Тус газрын  Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар "Өнөөдрийн байдлаар уралдаанч хүүхдийн даатгалын тохиолдолд олгох нөхөн олговрын дээд хэмжээ 5 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн амь насыг 5 сая төгрөгөөр үнэлж байна. Энэ нь бодит байдалд нийцэхгүй байна" гэв.
Тэрбээр хүүхэд осолдож бэртсэн, хүнд хэлбэрийн гэмтэл авсан тохиолдолд тээвэрлэлтийн болон нөхөн сэргээх эмнэлгийн үйлчилгээнд энэ мөнгө хүрэлцдэггүй. Зарим тохиолдолд бэртэл гэмтлийн зэргээс шалтгаалан газраар тээвэрлэх боломжгүй тохиолдол цөөнгүй гарч байгааг тэрбээр онцолсон юм. Иймээс эх орны аль газар байгаагаас үл шалтгаалан уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврахын тулд даатгалын нөхөн олговрын хэмжээ бодитой, хүрэлцэхүйц байлгах үүднээс хураамжийн хэмжээг нэмэгдээх замаар нөхөн олговрын хэмжээг нэмэх шаардлагатай тулгарч байна.Энэ төрлийн даатгалын компаниудтай хийсэн удаа дараагийн уулзалт, нөхцөл байдалд хийсэн үнэлгээгээр уралдаанч хүүхдийн гэнэтийн даатгалын хураамжийг 100 мянга болгож нөхөн олговрыг 20 сая болгохоор болжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл