8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Хоролбат: Бар жилтэй хүн "их харш" тул онцгойлон засал хийлгэх хэрэгтэй

2016-02-08 19:40:00

Монголчууд эрт дээр үеээс өвлийн адаг сарын сүүлийн өдрийг  “Битүүний өдөр” хэмээн нэрлэж тусгай зан үйлийг үйлдэж ирсэн уламжлалтай билээ. Битүүний өдрийн зан үйл, хадагний билэгдэл, засал номын тухай Шашин судлаач, Гэвш лам Д.Хоролбаттай ярилцлаа.

-Өнөөдөр битүүний өдөр тохиож байна. Энэ өдөр юуг цээрлэвэл зохих вэ?

- Монголчуудын эрт дээр үеэс дагаж мөрддөг ёс заншлын нэг бол Лхам хурах ёс юм. Энэ нь тэр жилийнхээ бурхан номын ажлыг хэрхэн дэлгэрүүлсэн, эх болсон зургаан зүйл амьтны төлөө буян үйлдсэн урган ирж буй жилдээ өөрсдийнхөө хийх буян номын ажил үйлсээ даатгаж Лхамаа шөнөжин хурж Цагаан сарын шинийн нэгний өглөө Цэдэр балингаа залдаг билээ.
Битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа харгана тавьдаг нь тэр жилдээ өрх гэрт элдэв гай барцад орж ирэхгүй, ажил төрөлд нь ямар нэг саад тотгор учрахгүй, ажил амьдралын үйл бүтээл бүхэн нь дэвжин дэлгэрч дээшлэн мандаж байхын билэгдэл бүхий учир утгатай юм. Мөн үүдний тотгон дээрээ мөс, будаа тавьдаг.

Мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Дээр үед бол арвай буудай тавьдаг байсан. Харин одоо шар, цагаан аль ч будааг тавьж болно. Лхам бурхан нь "Умаа хум" гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой

- Битүүний өдөр хонины битүү толгой юм уу өвчүү оройн зоогонд тавих ёстой гэсэн яриа ч байдаг. Идээ ундааны тухайд энэ өдөр юуг хэрхэн идэх ёстой вэ?

- Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай, богтос тавина. Битүү толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүүрийг толгойныхоо богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанаж мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгддэг.

-Битүүний өдөр цээрлэх зан үйлийн тухайд?

- Цагаан сар гарахын өмнөх өдөр тоос шороо, хэр тортогоо арилгаж, цэвэрлэж дууссан байх ёстой. Мөн ам мурийсан хүмүүстэй урьдчилан эвлэрч эв найрамдалыг эрхэмлэж найрамдаг байна. Битүүний өдрийн тухайд ирэх оныхоо бэлтгэлийг хийдэг өдөр гэж хэлж болно. Тиймээс энэ өдөр бэлэг дэмбэрэлтэй үг яриа хэлж, хэрүүл тэмцэл хийх ариун бус зүйлийг тэвчих хэрэгтэй.

-Хадгийг Монголчууд зан заншилдаа өргөн хэрэглэж ирсэн. Бэр гуйх, шинэ гэр барих, даахь үргээх гэх мэт. Хадаг дотроо олон янз байдаг. Ямар хадгийг хэрхэн хэрэглэвэл зохилтой вэ?
-Одоо манайхны өргөн хэрэглэж байгаа таван өнгийн хадаг байна. Цагаан өнгө нь өвчин зовлон, ад зэтгэрийг арилгах амирлуулах үйлийг бэлэгддэг учир эмчээс эм залах, гүрэм засал хийлгэх, сэтгэлийн ариун цагааныг илэрхийлж өргөдөг. Шар өнгө нь нас буян, идээ эд арвижуулах, хийморь лундаа цог золбоо сэргээх зэрэг дэлгэрүүлэх үйлийг бэлэгддэг учир хаад ноёд, ихэс дээдэс, лам багш, эцэг эх зэрэг хүндтэй хүмүүст барина. Энэ мэтчилэн эрхшээх үйлийг бэлэгдсэн улаан өнгө, номхотгох буюу хатуу үйлд хар буюу хар өнгийг зөөлрүүлж аргадсан хар хөх өнгө, түүний үйлсийг бүтээхийг бэлэгдэж ногоон өнгийн хадаг хэрэглэдэг байсан. Эртний түүхэн ёс заншил мартагдсанаас өнөөдөр хар өнгийг домносон хөх хадгийг юунд л бол юунд хэрэглээний хадаг болгочихсон байгаад маш их харамсдаг.

Монголчууд эрт дээр үеэс хэв хадгийг хүүхэн гуйх, бэр мөргүүлэх, шинэ гэр барих, хурим найр, нуган үрийн даахь үргээх зэрэг өргөн хэрэглээнд хүндэтгэн залж байжээ. Мөн өөрийн улс орноо тэнгэр мэт үүрд орших болтугай хэмээн сайн бэлэг бодож мунташгүй хишигт, мохошгүй зоригт Хөх Монгол хэмээн нэрлэж цагаан, цагаан цэнхэр хадгийг өргөн хэрэглэж ирсэн нь түүхэн учиртай.

- Сар шинэ болох гэж байна. Хадагтай золгох ёсны тухайд тайлбар өгөөч. Зарим хүн хадаг барьж байхад, зарим нь хадагаа хуруундаа тогтоочихсон золгож байх жишээтэй?
-Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагийн илэрхийлэл боловч ялгаатай тал бий. Хадгийг энгийн байдлаар хоёр гартаа тэнүүн сайхан барихад зориулан уртааш нь гурав нугалан, хадгийн амыг барих хүнийхээ өөдөөс харуулна. Хадгийг хоёр гардан хүлээн авахдаа хадагны толгой талыг баруун гар дээрээ тавьж, зүүн гар тал руугаа эвхэн хураана. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа хоёр гардан өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурууныхаа хооронд  доош унжуулан золгохыг хэлнэ. Хадгийг барихдаа хадаг өгөх, тавих, барих , зүүх, хив татах, няндар өргөх, уяах, гар цайлгах эдгээр нь тус бүртээ өөр өөрийн ёсолгоотой.

То вангийн сургаальд хүний эрхэмлэх юм нь хүн эцэг эхийн ачийг үргэлж санан санан явж эс чадавч цагаан сарын шинийн нэгэнд эцэг эхдээ их ёслол үйлдэн хадаг барин золгож, өдөр бүр уух идэх, дөрвөн цагийн хувцасыг дутуугүй, хичээн олдсон амттанг идүүлж, хөнгөн дулааныг өмсүүлж сайхан хүндэл гэж заасан байдаг нь их сургамжтай үг.

- Хадагний өнгөний билэгдэлийн тухайд?

- Монголчууд дээр үеэс үүрийн цагаан гэгээ тусаж байх тэнгэрийн хаяааг жинхэнэ тэнгэрийн өнгө гэж үздэг. Тэр нь цагаан ч биш хөх ч биш. Харин мөнгөлөг өнгөтөй ертөнцөд байхгүй тэнгэрийн эд бараа гэсэн утгаар хэрэглэж иржээ. Тиймээс хадаг тэнгэрийн эд юм. “Таван өнгийн хадаг”-ийг хадгалах нь буян тогтоож баян чинээлэг, гай гарзгүй, энхтүвшин явахыг билгэддэг.
Таван өнгийн хадгийг дараах зан үйлийг бүтээхэд зориулан ашигладаг байна.

Цагаан хадаг
Эхийн сүүний өнгөтэй, сэтгэл ариун, бодь сэтгэлтэй, өглөгч буянтай. Харанхуйг, гийгүүлдэг амирлангуйн өнгө учир өвчин, барцад, ад, тотгор, хулгай дээрмийг арилгах, санасан зүйлийг бүтээхэд билгэшээдэг.

Шар хадаг
Аливаа муу бүхний зайлуулж, цог золбоо, нас буян, төгс эдлэл, яруу алдар, шашны язгуур үндсийг шинийн сар мэт дэлгэрүүлэх үйлийг бүтээнэ.

Улаан хадаг
Гал голомт бадран дээшлэхийн билгэдэл. Ертөнцийн есөн хүслийг бүрдүүлэх бүх зүйлийг өөртөө буюу наашаа хураах үйлийг бүтээнэ.

Цэнхэр хадаг
Мөнх тэнгэрийн өнгө, амар тайваны билэгдэл, алив хорлол үйлдэх хортон дайсан бүгдийг гэсгээн цээрлүүлэх үйлийг бүтээнэ.

Ногоон хадаг
Дэлгэрэн арвижихын билгэдэлтэй. Дээрх билэгдлүүдийг бодож хадгийг аргамж, сур, усгүй хар архины хамт хадгалдаг бөгөөд аргамж, сур нь малын заяа тогтоох, архи нь бусад бүх буян тогтооно гэсэн санаагаар сүслэн хадгалж иржээ. Ийн үүднээс архи хадаг хоёрыг цуг халгалваас эд мөнгө тогтох, амар тайван амьдрах билгэдэл оршино хэмээдэг байна.

- Шинийн нэгний өглөө мөр гаргахдаа юуг анхаарах вэ. Буруу мөрөө гаргавал тэр жилдээ ажил үйлс бүтэхгүй талдаа байдаг гэсэн?

-Угтаж буй жилээ зөвхөн шинийн нэгний өдрөөр төлөөлөн бэлэг дэмбэрэлтэй үг яриа хэлж, шинэ хувцас хэрэглэл өмсөж, хангай дэлхийдээ мөргөж. Аливаа ажил үйлсийнхээ эхлэл болгон сайн зүг чигээ гаргаж ёсолдог. Тиймээс шинийн нэгэнд зүг чигээ зөв гаргавал тэр жилдээ ажил үйлс, цог золбоо буян хишиг бүрэн дэлгэрнэ гэж үздэг. Тиймээс зүг гарахдаа анхаарч зөв зүгт мөрөө гаргаж байгаа эсэхээ сайн нягтлах хэрэгтэй.

 

- Том хүн гэлтгүй хүүхдүүд мөр гарах нь зүйтэй юу?

- Өрхийн тэргүүн гэрийн эзэгтэй зүг чигээ гаргахад бусад гэр бүлийн гишүүд буюу хүүхэд багтдана гэж үздэг уламжлал байдаг. Ер нь тус бүрдээ зүг чигээ гаргасан ч болно. Харин зүг чигээ буруу гарах эсвэл эргэлзээтэй зүйл байвал гэр орон, сүм, дуган, суврага, шүтээн, овоо хангайд гороолож /тойрох эргэх/ болно. Намайг хүүхэд байхад өвгөн лам нар багшийнхаа гэр өргөөг гурван удаа эргэж тойроход зүг гаргалгүй цээр арилна гэж ярьдаг байсан.  Тиймээс  өөрийн амьдарч сууж байгаа гэрээ гар зөв тойрч эргэх нь мөр гарсантай адил юм.

- Шинийн 15-ны дотор багтаж засал номоо хийлгэх ёстой юу?

- Шинийн арван таваны дотор засал ном гэхээс илүүтэйгээр буян номд шамдах хэрэгтэй. Буян гэхээр эргэл, мөргөл хийх, зул хүж өргөх, хүрд эргүүлэх нялхас хүүхэд, баярлуулах, ядууст өглөг өгөх, хурал номын шүтээнд зул хүж өргөж аврал айлтгах зэрэг буяныг бусдын тусын тулд хамаг амьтаныг гэсэн сэтгэлээр гэсэн үйлийг хэлж болох юм. Харин засал гүрмийн хувьд заавал шинийн арван тавны дотор хийлгэх ёстой гэсэн зүйл байхгүй.

- Жилийн арга засал номыг ямар жилтэнүүд хийлгэх ёстой вэ?

- Гахай жилтэн хүний хувьд бага харш тул засал гүрэм хийлгэвэл сайн. Бар жилтэй хүн их харш учраас бусад жилтэй хүмүүсээс онцгойлон засал хийлгэх хэрэгтэй. Мөн усан суудалд сууж байгаа эмэгтэй хүн . Гал суудалд сууж байгаа эрэгтэй хүн суудлын гүмэгийн засалтай. Мөн төрсөн хоёр хар мэнгэтэй хүмүүс мэнгэний засал хийлгэвэл сайн.

- Жил нь орж байгаа болон харш жил орж байгаа хүмүүс юу анхаарах хэрэгтэй вэ?

- Бич жилтэнгүүд буюу 9,18,27,37, гэх мэт настай хүмүүс жилийн гүмэгийн засал хийлгэх хэрэгтэй. Хүн тус бүр засал хийлгэлгүй өрх гэрийн заслыг хийлгэж болдог. Өрх гэрийн засалд удам угсаа, үр хүүдийнхээ ажил, үйлсийг сайжрахыг билэгдэн айл бүр тогтмол засалтай байсан гэдэг. Үүнийг “Жаасай” гэж хэлдэг үүнийг өвөг дээдсийн үеээс даатган дээтгэж байсан тахилга уншлага зан үйл гэж байдаг. Өөрсдийн ээгшсэн /үргэлж хамт байдаг/ Атаа таван тэнгэр “Говилхаан” үйлс явдал заяа буяныг тэгшлэх, Айл гэрийн ноён нурууг тэгштгэх “Алтангэрэл”, Аливаа харшлах тотгор зэтгэрийг арилгах “Сундуй”, Хишиг буяныг арвижуулан даллаг зэргийг авахуулдаг байжээ. Харин намрын цагт “Баяннамсрай”, “Алтангэрэл”-ийн их даллага, зэрэг хишиг буян арвижуулах “Жаасай” /хурал ном хуруулах/, айл өрхүүд уншуулваас өрхийн гишүүд бүгд жилийнхээ засал номыг хийлгэсэн гэж болох юм.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shar huwalz geh shig ter sotsiliizmin uyese garwal taarna chinii naad uzel bodol chin ali ert ugui hiigdsen zarim 1 ni lam neriig barij humuusiig buruu oilgolttoi bolgodg bh lam huniig ingej bolohgui e busad amitdiin tuluu l gej yawj bgashd gol zorilgo ni
2016/02/11 103.17.108.42
ЕСТОЙ ШАШИН ХЭРЭГГУЙ ДЭЭ зуг ГАРГАЖ ДООШИЛСООР блаа зvг гаргахаа болиод ДЭЭШЛЭСЭН ШУУ ТЭНГЭРТЭЭ ЗАЛБИРЧ ДААТГААД САЙХАН БАЙГАА
2016/02/09 103.17.108.42
SS
goy l har l daa lamtaan ch yumuu setguulch ni ayataihan garsan zurgiig ni taviku yasan yum be geshh
2016/02/08 103.17.108.42
Za yahnav dee, naadah chin bar jiltei hun bshdee. Ugaasaa namaig ch gesen Mogoi jiltei hun uhehees naahnuur yum bolohne gevel hetsuu sh dee
2016/02/08 103.17.108.42
Шар хувалз худал олныг мунхруулахаа болих хэрэгтэй. Лам нар залилан хийж амьдардаг.
2016/02/08 103.17.108.42
sarmagchin
Mongol ulmjlal es tor. Shashin shutlegee uguisgej bga ta nar shig sarmagchinuud herul hij busdig uguisehe bolivol yasan ym
2016/02/08 103.17.108.42
zochin
bar geech jild torson ni buruu tee hahaha
2016/02/08 103.17.108.42
Bas ingej bolkue ho
2016/02/08 103.17.108.42
erguu dagz mini ter esus deeree och. Baichin deerees userchihwel jesus chini tosood awna baih
2016/02/08 103.17.108.42
mgl
ene buddin shashnii lam nar bolj uz, sm hiiduudiig haaval taarna, momgol hun uul usandaa zalbiraad hoh tengeree shuteed yavahad l boloo, avilgach lam nar sontugei
2016/02/08 103.17.108.42