8o
Улаанбаатар хот
mobile menu

Битүүний өдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрлэг лугаа учирна

2016-02-08 08:25:00

Аргын тооллын 2 сарын 8, Сумьяа гараг. Билгийн тооллын битүүн, Яруу эгшигт одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 5 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, бурхан, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуй үйл, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татахад муу. Өвчин болвол арван хоногт амирлана. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Зүүн чих хангинавал татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд, хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал муу гаслан ирнэ. Нохой уливал халуун болохуй ба хэрээ дуугарвал муу хэл дуулна. Тагнай эрвэгнэвэл хэн нэгэн үхнэ. Бие татвал гэнэтийн жуулчин ирнэ. Шилбэ татвал үхлийн гэм ирэх нигууртай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрлэг лугаа учирна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл