Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс Урьдчилан Сэргийлэх ажлыг Зохицуулах Зөвлөлийн хурал болжээ. Энэ удаагийн хуралдааныг дүүргийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх ажлыг Зохицуулах Зөвлөлийн дэд дарга Ш.Бат-Өлзий зарлан хуралдуулж, өнөөдөр буюу шинийн 01-ны өдрөөс эхлэн дүүргийн цагдаагийн гурван хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэсүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шинэ жилийн баярын өдрүүдэд мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулсаны дүнд дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлттэй байгааг энэ үеэр дурджээ.
Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
2016-02-09 09:07:00