”Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв нь Япон улсын “Kato ladies Clinic” эмнэлэгт хэрэглэгддэг үргүйдлийн орчин үеийн эмчилгээний үндсэн технологийг эх нутагтаа нутагшуулах, үргүйдэлтэй Монгол гэр бүлд туслах үндсэн зорилготойгоор байгуулагдсан билээ. ”Kato ladies Clinic” нь Япон улсад анх удаа үр шилжүүлэн суулгах ажилбар хийж эхэлсэн эмнэлэг бөгөөд “Natural Cycle and Mild Stimulation” аргыг үргүйдлийн эмчилгээнд амжилттай нэвтрүүлж дэлхийн олон оронд түгээж, эмчилгээний өндөр үр дүнд хүрээд байна. Уг аргын үндсэн мөн чанар нь өндөр даавраар сэдээлт эмчилгээ хийх бус аль болох байгалийн мөчлөгт нь тохирсон, зөөлөн сэдээх аргаар өндгөвчийг сэдээж өндгөн эс гарган авдаг бөгөөд энэхүү аргаар гарган авсан өндгөн эсийн амьдрах, үр тогтох, өсөн бойжих чадвар илүү сайн байдаг.
Тус эмнэлэгийн шинэхэн байрны нээлт боллоо.