8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргал авилгачдыг хамгаалж, сул цалин авч байна

2018-06-27 11:38:00

Энэ  сарын 25-ны өдөр  АТГ-аас өнгөрсөн сард хийсэн ажлын тайлан мэдээ өгсөн. Энэ үеэр 60 тэрбумын хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “60 тэрбумын бичлэгийн эх хувь нь олдоогүй учир хэргийг хаасан. МАН-ын 60 тэрбумын хэргийг гурван байгууллагын мөрдөн байцаах ажилтнууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу ажлын хэсэг гаргаж шалгасан. Хэрэгтэй холбоотой хэд, хэдэн бичлэг гарч ирсэн. Үүнийг шинжилгээний байгууллага шалгаад эвлүүлэг гэж дүгнэсэн. Бичлэг хийсэн төхөөрөмж болон бичлэгийн эх хувь нь олдоогүй. Мөн авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй. Тиймээс прокурор дээрх баримтуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж сэтгүүлчдийн асуусан асуултанд хариу тайлбар өгсөн юм.

Үүнтэй холбогдуулан АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Хуулийн байгууллагууд авлигачдын барьцаанд оржээ" сэдвээр Г.Баасан дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Дэлхий дахинаа оффшортой хүчтэй тэмцэж байна. Гэтэл Монголд одоог хүртэл оффшорчдыг шийдэж чадахгүй байна. 60 тэрбумын асуудал нотлох баримттай, гэрчтэй, олон улсад үүнийг эвлүүлэг биш болохыг тогтоосон. Гэтэл энэ хэрэг хүртэл өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Тиймээс АТГ хууль зөрчигчдөд хүлэгдсэн байна гэж үзэхээс өөр арга алга. Би болон манай Олон нийтийн дэд зөвлөв тэгж ойлгож байна. Ойлгохоос өөр аргагүй байна. АТГ-ын дарга Х.Энхжаргалын цалин авах эрх өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас хаагдсан. Дуусан. Гэтэл тэр өнөөдрийг хүртэл авилгачдыг хамгаалж, сул цалин авч байгаа. АТГ-т бүхэлдээ авилгачид сууж байна. Авлига албан тушаалтны гэмт хэргийг таслан зогсоох, хууль ёсны хариуцлага тооцох, авлигаас ангид байх нийгмийн эрэлт хэрэгцээ ихсэж байна. Хууль хяналтын байгууллагууд хуулиа дээдлэн мөрдөж, Монгол Улсыг авлигаас ангижруулахад мэдэгдэхүйц үр дүнд хүргэх үндсэн үүрэгтэй. Гэтэл хуулийн байгууллагуудад хуульч мэргэжилтэй авлигачид орогнож байна.  Бид өнөөдөр 30 саяын бэлэг авсан хүнийг 576 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргаж байгаа шүүгчийг, 200 мянган төгрөгийн хахууль авсан цагдаад 1.6 жилийн ял өгсөн шүүгчийг хуулийн байгууллагаас зайлуулъя гэж хөдөлгөөн өрнүүлэхийг зорьж байна” гэдгийг онцоллоо.

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Baasang ATGdargaar tavi geed bhad erunhiilogch tavihgyi bsan n uuroo notoi hyn bsan blee iim hyniig bid erunhiilogchoor yaj demjij yhen hatan baij congoloo doo haramsmaar
2018/06/28 97.122.211.15
БААСАНД
ӨӨРӨӨ ЭЭБЭЭГИЙН ХАМГААЛАГЧ
2018/06/28 124.158.113.11
харамсаж байна
2020 онд МАН+АН ын эсрэг бүх нийтээрээ саналаа өгвөл авлигачид төрөөс арчигдана. ӨӨР зам алга.
2018/06/27 103.26.193.101
tavilan
Baasanguai batzandan nariig nuxchii gej boddog baisan. Xarina odoo. 100xubi demjdeg bolsonshuu amjilt ta2t bolomjtoi bolxooroo jinxene demjineshuu
2018/06/27 27.123.214.120
ҮНЭН
Авилгатай тэмцэх газар нь АВИЛГАЧ
2018/06/27 202.179.24.113
zailaa
balai avgai mini 200 saya dollar tumor zamd alga bolson luivarchin solongosiig 40 saya tugruguur torgood yavuulsniig yariach?
2018/06/27 202.179.30.194