8o
Улаанбаатар хот
mobile menu

ШУУД. ШТС-ууд 20-30 төгрөгөөр шатахууны үнээ нэмж байна

2018-06-27 11:40:00

Өчигдөр оройноос эхлэн шатахуун түгээгүүрийн газар үнээ нэмсэн. Зарим газар нь 90-100 төгрөгөөр нэмсэн байна гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээд гарч эхэлсэн билээ. Тэгвэл Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуун болон үнийн нэмэгдлийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Холбооны зүгээс  "Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан хүн хуурамч шатахуун байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин бусад яам салбарынхан хуурамч шатахуун байгааг хүлээн зөвшөөрч байгаа юм. Хуурамч шатахууны талаар дүгнэлтийг хийсэн байгаа. Хуурамч шатахууныг нийтэд мэдээлэхгүй байна.  Гэтэл өнгөрсөн шөнө гэхэд ШТС-ууд 20-30 төгрөгөөр шатахууны үнээ нэмж байна. Хуурамч шатахууныг төрийн байгууллагууд зөвшөөрсөн ч ганцхан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л. Эрдэнэчулуун үгүйсгэж байна. Нефтийн татварыг үгүй болгосон нь хуурамч шатахуун оруулж ирэх үндэс болсон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон хуурамч шатахуун үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхийг шаардаж байгаа. Гэсэн ч төр засгийн шийдвэр удаан байгаагаас иргэд эд хөрөнгөөрөө хохирч байна. Хуурамч шатахуун зөөдөг “Магнай трейд”, “М-ойл” зэрэг компанийн машинууд шөнийн цагаар үйл ажиллагаагаа явуулдаг. Багахангай дүүрэгт 1200-1300 төгрөгөөр ихэнх шатахуунаа түгээдэг" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment