8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын арслан Э.Оюунболд чансаагаар тэргүүллээ

2016-02-08 09:22:00

  Монголын үндэсний бөхийн холбоо өнгөрч буй хонь жилийн чансаа өндөр найман бөхийг нэрлэлээ.  Сар шинийн баярт зориулсан барилдаанаас эхлэн “Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан” хүртэл 2015 онд Монгол бөхийн өргөөнд зохиогдсон 25 барилдаанаас дараах найман бөхийг чансаагаар нь эрэмбэлжээ. Монгол Улсын залуу арслан Э.Оюунболд 27579 чансаагаар тэргүүлсэн бол Улсын арслан П.Бүрэнтөгс 25625 чансаагаар удаалсан байна. Харин Улсын арслан Н.Батсуурь 22054 чансаагаар гуравт, Улсын харцага Ц.Содномдорж 18929 чансаагаар дөрөвт, Улсын гарьд Б.Гончигдамба 16639 чансаагаар тавд,Улсын харцага Ө.Бат-Орших 15575 чансаагаар зургаад, Улсын заан Ч.Санжаадамба 15155 чансаагаар долоод, Улсын харцага Б.Пүрэвсайхан 14254 чансаагаар эхний наймд шалгарчээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл