8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: 60 тэрбумтай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэх цаг болсон

2018-06-27 16:20:38

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 15.15 цагт 51.3 хувийн ирцтэй эхлэв.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар 16 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа.  Энэ үеэр УИХ-ын гишүүд Засгийн газар болон холбогдох байгууллагуудын зүгээс хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл авах санал гаргалаа. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ гишүүн, “Монгол Улсын иргэд амьд явах баталгаа алга. Олон иргэн төрийн болон бусад байгууллагуудын хариуцлагагүй байдлаас үүдэн амиа алдаж байна. Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлд УИХ онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн 2016 оны сонгуулийн үеэр гарсан 60 тэрбумтай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэх цаг болсон” гэлээ.

Мөн М.Оюунчимэг, Л.Болд гишүүн, “Өнгөрсөн долоо хоногт бага насны хүүхэд золгүй байдлаар амиа алдсан хэд хэдэн тохиолдол гарлаа. Тиймээс чуулганаар хүүхэд хамгааллын асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөх хэрэгтэй” хэмээв.

УИХ-ын дарга М.Энхболд, “Хүүдийн амь насыг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлд Засгийн газар анхаарах хэрэгтэй. Хүүхэд хамгааллын асуудлаар УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад тавьсан асуулгуудын хариуг энэ долоо хоногийн Засгийн газрын мэдээллийн цагаар сонсож, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгнө. 60 тэрбумтай холбоотой асуудлыг эцэслэх цаг болсон. Ингэхгүй бол 2016 оноос хойш төрийн албанд орсон хүмүүсийг мөнгө төлсөн мэтээр хардах асуудал их байна” гэлээ.

Харин А.Сүхбат, Б.Саранчимэг гишүүн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг маргааш буюу энэ сарын 28-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах санал гаргасныг УИХ-ын дарга хүлээн авлаа.  Мөн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтаг орсон Захиргааны ерөнхий хуулийн төслөөр ажлын тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдлээ.

Энэ үеэр Ж.Батзандан гишүүн, “Захиргааны ерөнхий хуулийн төсөл “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах асуудлыг тусгасан. Чуулганы завсарлагааны хугацаанд энэ асуудлыг Захиргааны шүүхээс нөгөө талд шийдвэр гаргаж, энэ үйлдвэрийн тодорхой хувийг олигархиудын гарт алдах магадлалтай гэдгийг гишүүд бодож үзэх хэрэгтэй” гэв.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Lkhagvadorj
60 terbumtai holbootoi asuudlal .erdenetiin asuudalaa hurdhan shig etseslemeer yum da .mon ch ih yrih yum
2018/06/28 66.181.160.10
zochin
Solongos hyatad kinoonoos salsan ni deer
2018/06/28 122.201.24.53
Иргэн
Энэ ЗГ болкүнэхэар хэрэг алга?! ИНЕГ-ын дарга нар бааранд хүүхэндэж хүн зодож гэмтээсэн байна. Нүдэн балай чихэн дүлий байх юм. яаж ингэж болж байнаа?!
2018/06/27 153.161.137.10
tavilan
Mongolchuudiig 20 garan jil munxruulj 20 jiliin amidral alsan. Korea kinoonoos salii
2018/06/27 27.123.214.119
  • Recent
  • Most Read
  • Most Comment