8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын бүлэг Захиргааны ерөнхий хуулиар завсарлага авлаа

2018-06-27 16:37:35

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт  оруулах хуулийн төслөөр АН тав хоногийн завсарлага авна гэдгээ бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдэв.  үүнийг Хуульзүй, дотоод хэргийн  сайд Ц.Нямдорж эсэргүүцэж дараах байр  сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг таслан зогсоож шүүх дээр захиалгат луйврын шийдвэрээ гаргуулж Эрдэнэтийн 49 хувийг хамаад үлдэх оролдлогыг хийх гэж байна. Байнгын хороо дээр  би  тус хуулийн төслийн томьёолол нь өргөтгөсөн байж болно гэж хэлсэн. Засгийн газарт өргөн барьсан энэ хуулийг би дангаараа ч оруулсан юм биш. Засгийн газартай ярьж байгаад оруулсан хуулийн төсөл. Улайм цайм Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөрчиж шүүх хурал хийж луйврын талд шийдвэр гаргадаг энэ байдлыг таслан зогсоохын тулд оруулж ирсэн хуулийн төсөл. Өнөөдөр завсарлага аваад өнгөрлөө гэхэд маргааш ард түмэн шийднэ. Бүх булхай луйврыг чинь мэдэж байгаа. Эрдэнэтийн 49 хувийг авахдаа улсаас мөнгө гаргуулж хулгайлж авсан ажиллагааны чинь бүх хөзрийг нь ард түмэн мэдэх болно. 100 тэрбум төгрөгийг Монголбанкнаас гаргуулаад маргааш нь Худалдаа хөгжлийн банк руу шилжүүлж нөгөөдөр нь Ц.Пүрэвтүвшингийн данс руу хийгээд дараах өдөр нь Орос руу шилжүүлж Эрдэнэтийг худалдаж авах  эхний төлбөрөө хийсэн юм билээ.  Ганцхан жишээ нь энэ шүү. Д.Эрдэнэбат аа, та нарын хийсэн ажил энэ шүү.  Үүнийгээ худлаа гэж байгаа бол шүүх дээр очоод надтай заргалдаарай. АН үүнийгээ хамгаалж  үлдэхийн тулд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд завсарлага авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Над руу бухимдаж дайрах хэрэггүй. Би зарчмын асуудал ярьсан. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд оруулсан заалтыг чинь ярьж байна. Таны хэлсэн үг болгон хууль биш шүү. Монгол Улсад гэмт буруутай гэдгийг шүүхийн эцсийн шийдвэрээр нотлогддог гэдгийг үгүйсгэх оролдлогыг сайдын хувьд хийж байгаа шүү. Ингээд УИХ-ын дарга М.Энхболд АН-ын горимын саналыг дэмжиж Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт  оруулах хуулийн төслөөр тав хоногийн завсарлага өгөв. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл