08.30 цагаас БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нийслэлийн бүх ЕБС-ийн захирлуудтай уулзаж сургуулийн орчны аюулгүй байдал, орчны тохижилтыг хангаж ажиллах талаар зөвлөмж, даалгавар өгнө. Багш хөгжлийн ордны 2 давхарт, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр.
10.00 цагаас НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар худалдаа, үйлчилгээний газруудад хийгдсэн хяналт шалгалт, ус рашаан ундаа, жүүсний үйлдвэрүүдэд хийгдсэн хяналт шалгалт, ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хийгдсэн хяналт шалгалтын талаар хэлэлцэнэ.
11.00 цагаас “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалтын ажиллагаа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно.
11.00 цагаас өнгөрөгч онд орон даяар явуулсан “Бизнес итгэлийн индекс” судалгааны дүнгийн талаар бизнес итгэлийн индекс нааштай гарахад чухам юу нөлөөлсөн, аль салбар илүү ахицтай болон цаашдын төлөв байдал ямар байгаа зэргийг танилцуулах уулзалт МҮХАҮТ-ын Их танхимд болно.
11:00 цагаас Үндэсний мэдээллийн төвд хот төлөвлөлтийн алдаатай бодлогоос болж хүүхэд эндэж, иргэд хохирч байгаа талаар БГД-ийн 17-р хорооны иргэд мэдээлэл хийнэ.
12.00 цагаас "Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд "Да Хүрээ" захыг нүүлгэхтэй холбоотойгоор тус зах дээр ажилласан ажлын хэсгийнхэн мэдээлэл хийнэ.
13.00 цагт Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинэчилсэн шалгуур шаардлагаар магадлан итгэмжлэх шийдвэр гарсан 22 дээд боловсролын сургалтын байгууллага 13 сургалтын хөтөлбөрт гэрчилгээ гардуулах арга хэмжээ БСШУСЯ-ны Ёслол хүндэтгэлийн танхимд болно. Гэрчилгээг БСШУС Сайд, БМИҮЗ- ийн дарга Ц.Цогзолмаа гардуулна.
14.00 цагт БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараахь судалгааны тэтгэлэг олгох, батламж гардуулах ёслол БСШУСЯ-ны 4-р давхар, Хүндэтгэлийн танхимд болно.