8o
Улаанбаатар хот
mobile menu

Солонгосын эмч нар үнэ төлбөргүй эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ

2018-06-28 09:11:35

УБТЗ-ын төв эмнэлэгтэй олон жилийн харилцаатай БНСУ-ын Вонгуаны их сургуулийн сайн үйлсийн аяныхан гурав дахь удаагаа манай улсад хүрэлцэн ирлээ. Тус багийнхан уламжлалт эмчилгээ, нүд, шүд, дотор, эмэгтэйчүүд, урологи зэрэг нарийн мэргэжлийн чиглэлээр үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг дөрвөн өдрийн турш үзүүлэхээр 100 хүний бүрэлдэхүүнтэй иржээ.

Тэд энэ сарын 29 хүртэл 09.00-17.00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлэх аж. Өмнөх хоёр жилд нийт 10 мянга орчим хүнд үйлчилсэн байна. Солонгосын сайн үйлсийнхэн УБТЗ-ын төв эмнэлэг, Вонгуаны их сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу Вонгуаны их сургуулийн боловсролын сангийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар дурангийн мэс заслын тасгийг нээх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment