8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Жавхлан: Долоо хоног бүрт Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ

2018-06-28 13:38:26

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлэх болсон талаараа мэдээлэл хийлээ.

Тэрээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч анх сонгогдохдоо оффшор бүсэд данс эзэмшиж буй иргэдэд хариуцлага тооцох, "60 тэрбум"-ын асуудлыг цэгцлэх амлалт өгсөн. Тиймээс энэхүү амлалтаа биелүүлэхийг шаардаж байна. Би АТГ-аас оффшор бүсэд данс эзэмшиж буй иргэдийн тухай мэдээллийг авах хүсэлт хүргүүлсэн. УИХ-ын гишүүний хувьд би хүссэн мэдээллээ авах ёстой. Гэтэл АТГ-аас өөрийн цахим хуудастаа тавьсан ерөнхий мэдээллээ явуулсан.Энэ газар эрх мэдэлтнүүдийг хаацайлдаг болж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн чихнээс байнга хонх уяна. Долоо хоног болгон шаардлага хүргүүлнэ. Авлига албан тушаалын хэрэг юу болж байгааг АТГ-аас асуухад шалгаж байна л гэсэн хариу өгөөд байна. Ер нь УИХ-д сууж байгаа хулгайчидтай тэмцэнэ. Энэ хүмүүсийг төрийн ордноос хөөж гартал тэмцэл өрнүүлнэ" гэлээ.

Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АТГ танд хариу өгсөн гэж ойлгож болох уу?

-Өөрсдийн сайт дээрээ байгаа мэдээллээ өгсөн. АТГ шалгаж байна гээд байгаа юм. Эрх мэдэлтэй байхад нь шалгаж байгаа юм уу, буусных нь дараа шалгах гэж байгаа юм уу. 

-Хаврын чуулган завсарлаж байна. Та хаврын чуулганаар ямар ажил амжуулав. Хаврын чуулганд ямар дүн тавих вэ?

-Улаан цэнхрээрээ дуудалцсан хоёр нам бол арчигдсан шүү дээ. Тэдний хийж байгаа үйлдэл яг адилхан, хоёр хар хэрээ бие биеэ гайхав гэгч болж байна. Түмэн олны талд алх цохихгүй байна. Энэ хавар намаржин улаан махны бузар ярилаа.

-Жаран тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулна гэж зарим гишүүд санал гаргасан. Та гарын үсгээ зурсан уу?

-Зурсан. Хоёр хар хэрээ нэгнийгээ гайхав гэдгийн үлгэр болж байна. Түмэн олны талд буусан шийдвэрээр алх цохихгүй байна. Энэ хаваржингаа "улаан мах"-ны бузрын хэрэг яригдлаа. Нөхөн сонгуулиар  улаан, цэнхэр хоёр өрсөлдөж хэрэггүй. Монголоо хайрладаг бие даагч гарч ирнэ, С.Жавхлан ганцаардаж байсан бол хоёулаа болох болно гэдгийг хэлмээр байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Жавхлан минь ганц дайчин ганцаардахгүй ээ.Үзэлцээд байх хэрэгтэй.Заавал хууль санаачилбал мундаг сайн гишүүн болдгийн биш.Үнэн үгийг түмнийхээ өмнөөс дуугарч чаддаг байхад болноо.Амжилт хүсье.
2018/06/28 202.9.40.201