8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын бүлэг Тавантолгой төслөөр авсан завсарлагаа цуцлав

2018-06-28 14:21:30

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх гэсэн ч АН-ын бүлэг хоёр хоногийн завсарлага авсан юм. Тэгвэл дөнгөж сая буюу үдээс өмнөх чуулганы завсарлагааны өмнө УИХ дахь АН-ын бүлэг тус тогтоолын төслөөр авсан завсарлагаа өнөөдрөөр дуусгаж байгааг бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ.                  

 Тэрбээр “Тавантолгой төсөл Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тиймээс энэхүү тогтоолын төслийг хаврын чуулганаас өмнө батлах хэрэгтэй гэдэгт манай бүлэг санал нэгдсэн” гэв. Тиймээс тус тогтоолын төслийг үдээс хойш Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment