УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ. Одоогоор нээлттэй сонсголыг нийт 19 гишүүн дэмжсэн байна. Тиймээс хуулийн дагуу УИХ-ын даргад өргөн барихаар болсон талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан, С.Жавхлан, Х.Болорчулуун, Б.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир, Нарантуяа, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Солтан, А.Сүхбат, Х.Нямбаатар, Л.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд дэмжихээ илэрхийлэд байсан бол өнөөдөр нэг хүн нэмэгдсэнээр нийт 19 гишүүн нээлттэй сонсгол зохион байгуулахыг дэмжиж байгаа гэж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цахим хуудастаа мэдээлжээ.