Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан замын түгжрэлийг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашины дугаарыг хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулж буй. Өнөөдөр буюу битүүний өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна. Өнөөдөр 1, 6-аар төгссөн дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй аж. Харин шинийн 1-ээс 4-ний өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.