8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: Шатахууны үнэ нэмэгдэх учиргүй

2018-06-29 06:50:00

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим асуултад хариулт авдаа. 

-    Манай улс дөрөв дэхь тайлангаа ОУВС-д өгсөн. Дөрөв тайланг ОУВС-ийн хурлаар хэлэлцсэн үү? 

-    ОУВС-ийн төлөөлөл болох мэргэжилтнүүд манай улсад ирж ажиллаад буцсан. Захирлуудын зөвлөл нь Монголын цагаар өчигдөр шөнө /2018.6.27/ хуралдаж шийдвэрээ гаргасан. Ингэхдээ ОУВС, Монгол улсын Засгийн газрын хамтарсан хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон хөтөлбөрийн үр дүнд гарч буй үзүүлэлт, үр ямар байгааг хэлэлцсэн. Эдийн засгийн үзүүлэлт сайжирч, гарч буй үр дүн сайн байгаа гэж дүгнэсэн. Учир нь эхний улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 6.1 хувьтай гарсан. Төсвийн сахилга бат сайжирсан. Өр нэлээд хэмжээгээр дарагдсан. Энэ сарын 30-ны өдөр “Дим Сам”-ын төлбөрийг төлнө. Энэ өрийг өнөөдөр бид төлж байна. Доллароор своп хийсэн учраас доллараа юань болгоод төлбөрийг нь хийгээд дуусч байна. Ингээд үзэхээр энэ сард 750 тэрбум төгрөгийн өрийг төлөөд дуусч байна. Засгийн газар арилжааны нөхцлөөр зээл авахгүйгээр санхүүгийн сахилга бат, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зөв болгох замаар өрөө бууруулаад явж байна. Мөн валютын нөөц нэмэгдээд гурав гаруй тэрбум доллар болсон. Үүнийг мөн дэмжсэн. Хэдийгээр ийм эерэг үр дүн гарсан ч эмзэг хэвээр байгаа. Эдийн засагт гарч буй энэ эерэг үзүүлэлт нь сайн байгаа ч цаашид тогтвортой хамгаалж явахгүй бол эмзэг байгаа талаар ярилцсан байна лээ. 

-    Эрх баригч нам анхааруулсан гол асуудал нь юу байсан бэ? 

-    Одоо явуулж буй бодлогоо цаашид тууштай үргэлжлүүлэхийг сануулсан. Шинэчлэлийн ажлаа зогсоохгүйгээр явуулах ёстой гэсэн. Нэн ялангуяа төсвийн сахилга батыг сахиж, эдийн засгийнхаа зөв бодлогуудыг цаашид үргэлжлүүлэхийг сануулсан. Эдийн засагт цочмог арга хэмжээ авч шок үүсгэсэн гэнэтийн үйл явцыг хийхгүй байх ёстой гэж үзэж байгаа. 

-    Эмч, багш нарын цалинг нэмэх хүүхдийн мөнгийг өсгөх гэх мэт тодорхой асуудлуудаар цаашид ямар арга хэмжээ авахаар ярилцсан бэ? 

-    Цалин нэмэх асуудлаар бид ОУВС-тай ярилцаж тохирсон. Долдугаар сарын сүүлээр ОУВС-ийнхан ирнэ. Тэгэхэд бид цалинг нэмэх асуудлыг илүү дэлгэрэнгүй, нарийвчилж ярих учиртай. Би уг асуудлаар нэг зүйлийг онцгойлон яримаар байна. Тухайлбал, Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал эмзэг байгаа. Хэдийгээр бид хүндрэлээс гарсан ч цалин нэмэх асуудал нь Монгол улсын 3.1 сая хүнтэй шууд холбоотой. Бидэнд алдах эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн үйл ажиллагаа сайжирч, бизнес нь идэвхжиж байгаа нь харагдаж байна. Ажлын байр нэмэгдэж байгаа учраас бидэнд эдийн засгийн бодлогын алдаа хийх эрх байхгүй. Мөн олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай харилцан ойлголцоод явж байгаа. Энэ бүх асуудлыг бодлогынхоо хүрээнд шийдэх учиртай. Энэ учраас би үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзах үеэрээ ярьсан. Ийм ч зүйлийг бид ОУВС-ийнханд ярьж ойлгуулсан. 

-    Наадмын өмнө шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл гараад эхэллээ. Баярын үеэр шатахууны үнэ нэмэгдэж иргэдэд дарамт учрах нөхцөл байдал үүсвэл Засгийн газраас шатахуун импортлогчдод татварын хөнгөлөлт үзүүлэх үү. Ер нь шатахууны үнийг тогтвортой барихад Засгийн газраас ямар бодлого барих вэ?  

-    Шатахууны үнэ нэмэгдэхгүй. Учир нь бид бүх татвараа тэглэсэн. Урьд цагийнх шиг мөнгө хэвлээд шатахуун импортлогчдод өгч болохгүй шүү дээ. Тийм ажлыг хийхгүй. Эдийн засгийн буруу бодлого явуулсаны горыг монголчууд бүгдээрээ үүрдэг. 750 тэрбум төгрөгийн өр төлж буйг онцолж хэлмээр байна. Аж, ахуй нэгжүүдийг оролцуулахгүйгээр бүх монголчуудын жилд төлдөг хувь хүний орлогын албан татварын 680 тэрбум төгрөгийг ганцхан сард өр төлөхөд зарцуулж байна. Энэ бол буруу бодлого явуулсаны гор. Ийм буруу бодлого явуулбал монголчууд бүгд үүрч байгаагийн жишээ энэ юм. Хэдхэн нефть импортлогч компанийн асуудал. Өчигдөр хотын төвөөр явж үзэхэд шатахууны үнэ хэвэндээ байна лээ. 

-    Онцгой албан татварыг нь тэглэснээр Засгийн газраас хэдэн төгрөг төлж байгаа вэ? - 

   Хилээр орж ирж буй нефть бүтээгдэхүүний импортын татварын 92 хувь хүртэлхийг хөнгөлсөн. Тэр хэмжээгээр төсвийн орлого буурч байгаа. 

-    Хуурамч шатахуун бий болоход нөлөөлж буй дагалдах бодисоос Сангийн яам татвар авч эхэлнэ гэх асуудал яригдсан. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ?

-    Хуурамч шатахуун байгаа бол шалгадаг байгууллага нь шалгана. Түүнээс татвар нэмж хуурамч шатахуунтай тэмцэнэ гэдэг асуудлыг би сайн ойлгохгүй байгаа юм. Шалгадаг, хянадаг байгууллага нь ажиллах ёстой. Хуурамч шатахуунтай тэмцэж байна гээд үнээ нэмж болохгүй. 

Т.Хулан
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Төрийн,алба,Эрх,мэдэртэй,луйварчины,бөхсийн,долоогч,хахуулч нарын,алба,болсон,
2018/06/29 103.10.23.116
0000
Улсын,мэдэлд,аваач
2018/06/29 103.10.23.116
Ха
Увс, Ховдын хэдэн хулгайчдыг буудах юмсан. Тэгвэл арчаагуй Тев аймгийнхан шээсээ гоожуулаад, суулээ хавчаад алга болно доо.
2018/06/29 103.14.38.130
Зочин
аль хэдийнэ нэмэгдчихсэн ш дээ
2018/06/29 203.91.118.180