8o
Улаанбаатар хот
mobile menu

Хаврын чуулган хаалтаа хийнэ

2018-06-29 10:13:21

УИХ-ын тухай хуулийн 15.1-д УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ний хооронд тус тус хуралдахаар тусгасан. Хэрэв ээлжит чуулганыг нээх, хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлдэг. Энэ жил 07 дугаар сарын 01 ням гарагт таарч буй тул Хаврын ээлжит чуулганыг өнөөдөр хаахаар УИХ-ын даргын зөвлөл шийдвэрлэсэн байна.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг батлах юм. Гэхдээ өчигдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын нэр бүхий 19 гишүүний гарын үсэгтэй "60 тэрбум"-ын асуудлаар нээлттэй сонсгол хийх саналыг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан. 

 Тиймээс үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэх асуудалд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан бол УИХ дахь АН-ын бүлэг үүнтэй холбогдуулан шуурхай хурал зарлан хуралдуулсан юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл