Цаг бусаар амиа алдсан бяцхан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлэх олон нийтийн цуглаан өнөөдөр 16.00 цагт Тусгаар тогтнолын талбайд буюу Тэнгис кино театрын гадна талбайд зохион байгуулна.
Цуглаанд ирэх хүмүүс хүүхдийнхээ тоглоомоос авчирч болохоос гадна ирсэн хүүхдүүдэд буяны зэд буюу ааруул чихэр гэх мэт зүйлсийг бэлдэж ирж өгөх боломжтой аж.
Мөн цуглаанд оролцогчид 5 минут дуугүй зогсож эмгэнэл илэрхийлэх юм байна.