УИХ-ын дарга М.Энхболдын Их тэнгэрийн аман дахь харшийн тааз нуржээ. Тодруулбал өнгөрсөн амралтын өдрөөр УИХ-ын даргын харшийнх нь тааз, хүнд нүсэр гэрлийн бүрхүүлүүдийн хамт унасан байна. Азаар хүний амь, эрүүл мэнд энэ осолд өртөөгүй гэнэ. Энэ мэдээллийг ихэд нууцалж буй бөгөөд холбогдох хууль хяналтынхан шалтгааныг нь олж тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.