8o
Улаанбаатар хот
mobile menu

Гал БИЧИН жилийн зүг мөр гаргах зурхай

2016-02-08 17:37:00

Гал бичин жилийн шороон үхрийн шинж: -Цагаан биетэй, улаан толгойтой, шар омруутай, эвэр, чих, сүүл нь улаан, улаан ходоодтой, шар шийртэй, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан үхрийн өмнө шар биетэй, ногоон дээл өмсөж, цагаан бүс бүсэлсэн, үсээ толгой дээрээ тоорцоглон боосон хүү хоёр гутлаа бариад яаравчлан гүйж явна. Жилийн ерөнхий байдал нь гандуу, хүчтэй аадар мөндөр ихтэй, халуун өвчин гарна. Жилийн сүүлээр ургац арвин авна. Мал сүрэгт ээлтэй боловч хямрал их болно. Залууст амгалан, нялхаст ширүүн, өвгөдөд ширүүн жил болно. Амгалан жаргалантай. Муу нүүрт хэмээх гал бичин жилд үр тариа чухаг болно.

-ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ ЧИГЭЭ ГАРГАХ-

Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргахдаа суусан хүллийн хийморийн зүгт гарч буян хишгийн зүгээс ирдэг. Энэхүү зурхайд огторгуйн жил, хаврын тэргүүн сар, шинийн нэгний өдрийг гарган тооцсон тул та дараахь хүснэгтэд бичсэний дагуу мөрөө гаргаж, шинэ жилийнхээ ажил амьдралыг эхлээрэй.

ГАЛД СУУСАН

Хойд зүгт гарч, урд зүгээc ирнэ. "Ум базар пад дагийни хум мама бизъяа суха" тарнийг 7-21 удаа уншина. Шүдэнз зураад ус, цасаар унтраана.

ШОРООНД СУУСАН

Баруун хойт зүгт гарч, баруун урд зүгээс ирнэ. "Ум бадма дагийни хум мама бизъяа суха" тарнийг 7-21 удаа уншина. Газарт модны үртэс цацаж, чулуу шороо хөдөлгөнө.

ТӨМӨР СУУСАН

Баруун урд зүгт гарч, баруун зүгээс ирнэ. "Ум радна дагийни хум мама бизъяа суха" тарнийг 7-21 удаа уншина. Багахан гал гаргаад төмөрт хүргэнэ. Төмрийн зүйл хаяна.

ОГТОРГУЙД СУУСАН

Зүүн хойд зүгт гарч, баруун хойд зүгээс ирнэ. "Ум пагма дагийни хум мама бизъяа сууха" тарнийг 7-21 удаа уншина. Агаарт цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөнө.

УСАНД СУУСАН

Урд зүгт гарч, хойт зүгээс ирнэ. "Ум гарма дагийни хум мама бизъяа суха" тарнийг 7-21 удаа уншина. Ус асгаж, дээгүүр нь алхана.

УУЛАНД СУУСАН

Баруун хойд зүгт гарч зүүн хойд зүгээс ирнэ. "Ум будда дагийни хум мама бизъяа суха" тарнийг 7-21 удаа уншина. Уул руу модны үртэс цацаж, шороо, чулуу хөдөлгөнө.

МОДОНД СУУСАН

Хойд зүгт гарч, зүүн зүгээс ирнэ. "Ум базар дагийни хум мама бизъяа суха" тарнийг 7-21 удаа уншина. Мод хугалж хаяна.

ХИЙД СУУСАН

Урд зүгт гарч, зүүн урд зүгээс ирнэ. "Ум базар пад дагийни хум мама бизъяа суха" тарнийг 7-21 удаа уншина. Цаас урж хийсгээд чулуу, шороо хөдөлгөнө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
1980-2004 oniihon moroo gargahgui yum uu
2016/02/09 103.17.108.42