8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Оюун-Эрдэнэ: "60 тэрбум"-ын асуудлаар би тултал нь явж мухарлана

Сэтгүүлч Т.Хулан
2018-06-29 14:53:00

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "60 тэрбумын хэрэг" гэх асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-д өргөн барьсан. Гэтэл нийтийн сонсгол явуулах боломжгүй гэх хариултыг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлж байгаа юм. 

Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. 

- Ш.Раднаасэд гишүүн чуулганы хуралдаан дээр хуулийг өөрөөр тайлбарлаж байна лээ- 

-Прокурорын байгууллагаас Нээлттэй сонсгол явуулах боломжгүй гэсэн хариу ирсэн мэдээлэл байна. Энэ талаар?

-Прокурорын байгууллагаас хариу ирээгүй. УИХ-ын гишүүдийн 4/1 нь дэмжсэн тохиолдод Нээлттэй сонсгол хийх хуультай. Үүнийг янз бүрийн байдлаар аргацааж байна. Хэрэв УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж байгаа бол Үндсэн хуулийн цэцэд хандана. Үгүй бол нийгмийн эмх замбараагүй байдал руу орно. Үнэхээр буруугүй бол АТГ, Тагнуулын байгууллага, прокурорын байгууллага “60” тэрбумыг хаасан шалтгаанаа ил тод ярих хэрэгтэй. Энэ асуудлыг ярихаар УИХ шүүх байгууллагын үйл ажиллагаа явуулах болно гэж буруугаар тайлбарлаад байна.  Аль ч улсын парламент хянан шалгах эрхтэй байдаг. Тэр байтугай дэлхийн 70 орчим оронд “Халуун сандал” гэдэг арга хэмжээ бий. Тэгээд бүх үнэнийг нь хэлүүлээд, сэтгүүлчдийн өмнө нэгдсэн тайлбар өгч, иргэдийн дундах эргэлзээг тайлдаг. Тэр нь Нийтийн сонсголтой төстэй арга хэмжээ. Хэрэв буруу зүйл байвал шүүн тунгаадаг. Нийгэмд дуулиан тарьсан хэргүүдийн 80 хувь нь замхардаг. Хэн нэг нь хоригдоод удалгүй бие нь өвдөөд шоронгоос гардаг. Энэ жишиг үргэлжилбэл хууль, шүүх засаглалд итгэх итгэл сулрана. Хууль, хяналтын байгууллага өөрсдөө авлигын бүрэлдэхүүн хэсэг болсон гэж үзэх болно. Тэгэхээр энэ асуудалд цэг тавихгүйгээр хуулиар хаацайлсан байдалтай явах ёсгүй. Энэ асуудлаар яг одоо Хууль зүйн байнгын хорооны даргатай уулзах гэж байна.

-Өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцсэн байх. Ямар шийдэлд хүрсэн бэ?

-Бүлгийн хурлаар энэ асуудлыг олон талаас нь ярьсан. Нам доторх асуудлыг чуулганы хуралдаанаар гаргаж тавьсан шалтгааны талаар ч надаас тодруулсан. Миний хувьд энэ асуудлыг зөвхөн намын хүрээнд харах ёсгүй гэсэн зарчмын байр суурь илэрхийлсэн. Иргэд 2016 оны сонгуулиар УИХ-ын 65 суудлыг МАН-д өгөхдөө АН хариуцлагагүй, авлигалын хэрэгт эвлэрсэн учраас үүнд хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн итгэл үнэмшлээр хандсан байх гэж бодож байна. Одоо хоёр жилийн хугацаанд Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой бүх асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүйгээр 2020 оны сонгуульд орох нь МАН-д халгаатай. Тиймээс энэ асуудлыг нээлттэй ярилцаж, манай нам дотооддоо хариуцлага тооцож чаддаг гэдгээ нотлон харуулж, нам өөрөө цэвэрлэгдэж байгаа гэдгээ илэрхийлж байж сонгуульд оролцох нь зөв.

-Таныг улс төрийн тоглолт хийлээ гэж харах хүмүүс байна?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр би өөрийн байр сууриа илэрхийлсэн. Анх М.Энхболд даргыг Ерөнхий сайд болж, хариуцлагаа хүлээх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байсан. Тиймээс ч УИХ-ын даргаар сонгогдох үед нь эсрэг санал өгсөн. Түүний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Нямдорж дэвших нь хамгийн өндөр магадлалтай гэдгийг ч хэлж байсан. Гэвч намын бага хурлаар М.Энхболд дарга олонхын санал авсан юм. Нэгэнтээ намын гишүүд олонхоороо саналаа өгсөн учраасхүлээж авахаас өөр аргагүй. Тэр болтол 60 тэрбумтай холбоотой асуудлын талаар бүрэн мэдээлэл аваагүй байсан. Хуулийн байгууллага шалгаж байгаа гэдгийг л мэдэж байсан. Тиймээс энийг цэгцлэх ёстой гэдгийг намын Удирдах зөвлөлийн хурал дээр илэрхийлж байсан юм. Өнөөдөр бол М.Энхболд гэдэг хувь хүнтэй намд байх, найз нөхөд байхаас өөр асуудал яригдаж байна. М.Энхболд ёс зүйн хариуцлага хүлээх эсэх нь хувь хүний асуудал. Харин хуулийн хяналтын байгууллага хувь хүнд тохируулж, дүгнэлт гаргаж байгаа нь л хамгийн хүнд хэрэг. Цаашдаа энэ байдал үргэлжилвэл хуулийн засаглал гэх ойлголт үгүй болж, эрх мэдэлтнүүдэд хууль үйлчлэхгүй байх нөхцөл байдал руу орох болно. Өмнө бол олон хэрэг хаагдаж байсан. Гэхдээ ийм тодорхой бичлэгтэй хэрэг хаагдаж байсан тохиолдол байхгүй.

-АТГ-аас хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэсэн тайлбар хийж байгаа?

-Би Авилгалын эсрэг парламентын бүлгийн даргаар ажиллаж байгаа. Энэ бүлэг аль ч улс орны парламентад байдаг бүлэг. Энэ бүлгийг даргалах нь нэр хүндэд хүргээд байх гишгүүр биш. Энэ бүлэг дэлхийн аль ч улс оронд байгаа авилгалын хэргийг сэтгүүлчдэд ил болгох, дарагдсан асуудлыг гаргаж тавих зорилготой. Манай бүлэгт одоогийн байдлаар Ж.Батзандан, З.Нарантуяа, Ш.Раднаасэд, Х.Нямбаатар нарын 9 гишүүн байгаа. Зөвхөн “60 тэрбум”-тай холбоотой асуудлыг гаргаж тавьсан юм биш. Би сонгогдсоноосоо хойш “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудал, “Стандарт банк”-наас зээлсэн их хэмжээний хөрөнгө зэрэг олон асуудлыг гаргаж тавьсан.  Дараа дараагийн олон асуудлыг гаргаж тавих болов уу гэж бодож байгаа. Энэ Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнд хэрэгтэй гэж огт харахгүй байгаа. Надад хийх хангалттай ажлууд байгаа. Би парламентын бүлгийн даргын хувьд энэ ажлыг хийх ёстой юм.

-Танд шинээр цуглуулсан баримт бий юу?

-Энэ талаар мэдээлэл авах утас зарласан. Маш олон хүн холбогдож байгаа. Зарим хүмүүстэй нь уулзаж, ирүүлсэн материалыг нь хүлээн авч байгаа. Энэ материалуудыг прокурорын байгууллагад шилжүүлнэ. Ирүүлсэн материалуудад хувь хүний нууцтай холбоотой асуудлууд байгаа тул хэвлэлд нээлттэй мэдээлэх боломжгүй.

-  Хуульзүйн  байнгын хороо  аливааг аргацааж явахаа  болих хэрэгтэй. Дахиад л өнөөх  болохгүй гэдэг нүдний шилээр чинээнд нь тулталаа харахаа боль- 

- Өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга "60 тэрбум"-ын асуудлаар нээлттэй сонсгол  явуулах хүсэлт гаргасан байдаг ч  Ерөнхий Прокуорын газраас  нийтийн сонсгол явуулах эрхзүйн  орчин байхгүй гэдэг албан бичгийг  УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн байдаг. Тэгэхээр өөр ямар хуулийн гаргалгаа байна вэ. Магадгүй түр хороо байгуулж асуудлаа шийдүүлэх боломжтой юу?

- 60 тэрбумын асуудлаар би тултал нь явж мухарлана. Аль шатандаа хуулийн гажуудлаар хэргийг хаацайлж дардаг вэ гэдгийг олон нийт мэдэж аваасай гэж хүсч байна. Үндсэн хуулийн цэцэд хандана. Ямар хариу өгөхийг нь харъя. Шинээр олдсон материалуудыг  Ерөнхий Прокуорт шилжүүлнэ. Хэргийг нээх эсвэл хаах нь уу харъя. Шүхэл үлээгч гэж ярьдаг. Нэг үгээр хэлбэл нийгэмд авлигалтай холбоотой асуудал гарлаа гэхэд мэдээлэл өгч Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой ийм хуулийн заалтыг манай  Авлигалын эсрэг парламентын бүлгээс өргөн баръя гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл "60 тэрбум"-ын схемд холбогдож  магадгүй хандив өгсөн дараа нь ажлаасаа  халагдсан, сэтгэл санааны хувьд   хохирсон  хүмүүс нийгэмд гарч ирээд дуугарах гэхээр дахиад Эрүүгийн хариуцлагад орох гээд байгаа. Энэ Эрүүгийн хариуцлагыг  байхгүй  болгож шүхэл үлээгчдээ хамгаалах хууль эрхзүйн орчныг Авлигын эсрэг хууль тогтоомжид  оруулах нь зүйтэй гэж харж байгаа.

- Нээлттэй сонсголыг явуулах яг ямар эрхзүйн орчин байгаа юм бэ?

- Хяналтын сонсгол гэдэг энэ зүйл бол тухайн хэргийн  бүх нууцын материалтай холбогдохгүй.Зүгээр олон нийтэд тайлбар хийх үйл явц юм. Олон нийтийн эргэлзээг тайлах зорилгоор л нийтийн сонсголын тухай хууль батлагдсан. Дэлхийн бусад орнуудад ч байдаг. Ш.Раднаасэд гишүүн чуулганы хуралдаан дээр хуулийг өөрөөр тайлбарлаж байна лээ.Би олон улсын мөн Монголын хамгийн шилдэг  хуулийн фермүүдтэй ажиллаж байгаа. Миний бие ганцаараа бичээд яваад байгаа юм биш.  Хуульзүйн  байнгын хороо  аливааг аргацааж явахаа  болих хэрэгтэй. Дахиад л өнөөх  болохгүй гэдэг нүдний шилээр чинээнд нь тулталаа харахаа боль. Дэлхийд манай Авлигатай тэмцэх газар шиг хэргийг эвлүүлэг байна гэсэн байдлаар ханддаггүй. Магадгүй 60 тэрбумын асуудал террорист халдлагатай холбоотой асуудал байсан бол яах уу. Эх бичлэг нь биш гээд асуудлыг авч хэлэлцэхгүй байх тухай ярих байсан юм уу. Байж болохгүй биз дээ. Бичлэг бол нотлох баримт. Тэр  дундаа 60 тэрбумын бичлэг таван минутын ч бичлэг биш. Бүхэн бүтэн гурван цагийн бичлэг. Ийм байтал асуудалд ингэж хандаж болохгүй. УИХ гэдэг бол ард түмнээс сонгогдсон төлөөллийн парламент.  Гэтэл Хуульзүйн байнгын хороо эс үйлдэл хийж болохгүй. Энэ тохиолдолд цэцтэй холбоотой асуудлыг ярина. Мөн эсэргүүцлийн өөр арга хэлбэрийг илэрхийлнэ. Эсэргүүцлийн арга хэлбэрийг ордон дотроос битгий гаргаач ээ гэж Хуульзүйн байнгын хороо болон УИХ-ын Тамгын газарт уриалмаар байна. Асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Үнэхээр буруугүй бол буруугүй нь нотлогдоно биз дээ.

- Та нээлттэй сонсгол явуулахын тулд 19  гишүүний нэрсийг цуглуулахад хэр хэцүү байсан бэ?

- Гишүүдийн хаалга тогшоод л явсан. Зарим гишүүн маань гарын үсгээ зурна гээд зугтсан тохиолдол гарсан. Мөн зарим нь зурахгүй гэж байгаад зурсан ч тохиолдол бий. Олон нийтийн эргэлзээг тайлж эцэслэх нь нийгэмдээ хэрэгтэй юм даа  гэсэн итгэл үнэмшлээр гишүүд хандсан. Миний хувьд Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ гишүүн хоёр гарын үсгээ зурна гэж бодоогүй. Тэд өөрсдөө холбогдож дэмжсэн. Мөн  манай авлигалын эсрэг парламентын бүлгийн гишүүдээс гарын үсгээ зураагүй гишүүд ч бий. Мэдээж хувь  хүний өөрийнх нь асуудал. Парламентын гишүүн гэдэг бол ард түмнээс сонгогдсон төлөөллийн ёсзүйн  субъект гэдгээ маш сайн ойлгоосой гэж хүсч байна. Энэ  тохиолдолд аяандаа цэвэршинэ.

- Та чуулгандаа суухгүйгээр асуудалд хандаж байгаа нь хэр зохистой вэ. Арай өөр байдлаар эсэргүүцлээ илэрхийлж болоогүй юм уу?

- Сонсохгүй учраас л аргаа бараад л энэ хэлбэрийг сонгосон.  Энэ нь дэлхийн  аль ч улсад байдаг бойкот.  Миний хувьд 60 тэрбумын асуудлыг олон нийтийн анхааралд оруулахын тулд арга буюу дуугарсан гэж тодотгож болно. Түүнээс биш би  чуулганы хуралдаанд хамгийн их идэвхтэй сууж,  бусдаасаа цагаа барихыг шаарддаг, Дэгийн тухай  асуудлыг хөнддөг гишүүний нэг гэдгийг мэдэж байгаа байх.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
ОЮУН-ЭРДЭНЭ ГИШҮҮНЭЭ ДЭМЖИЖ БАЙНА. АЖИЛДАН АМЖИЛТ.
2018/07/05 202.9.44.65
иргэн
МАНд,хэдэн,зөв,залуус,байна,Одоо,наад,толгой,дээрээ,байгаа хогийн,шаарнуудийг,Тэдний,бөхсийн,долоогч,нарыг,намаасаа, зайлуулах,хэрэгтэй
2018/06/30 103.10.23.116
ШУДАРГА гишүүнг дэмжиж байна
ЭНЭ залуу шиг 76 шударга гишүүдтэй УИХ ыг байгуулах юмсан. М. ЭНХБОЛД суудлаа өгөх ёстой. Аливаа гэмт хэрэгт оногдох ял гэж бий. Эхлээд хуулийн байгууллагуудаа шударга хуульчдаар бэхжүүлэн шинэчлэх за
2018/06/30 66.181.184.236
Иргэн
Их хурлын гишүүд дотор Оюун-Эрдэнэ дээр нэгдэх зөв шудрага залуус олон байгаа байх түргэн нэгдэж аваад идэвхитэй ажиллаж маш хүчтэй тэм тэмцэл хийж монгол улсыг маань цөлмөж байгаад луйварчдаас сал !
2018/06/30 203.91.115.42
Снгогч
Шударга есыг Монголын улс терд туучээллээ Амжилт Авилгалые загалмайлсан эцэг Хэнтий руу мелхеж байна Нутгийнхандаа анхааруулаарай
2018/06/29 59.153.112.9
ЗОЧИН
ИХ ЗӨВ СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУ БНА ИЙМ ШУДРАГА ХҮН ӨӨР БНА УУ ДЭМЖИЖ БНА
2018/06/29 66.181.161.79
Зоч
Сундуй нь мен гээд огцорсон биз дээ
2018/06/29 64.119.20.232
Ард түмэн
Зөв.Дэмжиж байна.
2018/06/29 166.170.5.52
Зочин
Ийм залуучууд Монголд гарна гэж итгэж явсангүй.
2018/06/29 202.179.25.0
  • Recent
  • Most Read
  • Most Comment