8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ажилтай-орлоготой иргэн” ажилд зуучлах өдөрлөг болно

2018-06-29 15:55:00

Нээлттэй ажлын байр бүхий өдөрлөгийг долдугаар сарын 03-04-ний өдрийн 10.00-15.00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгөөр ажлын байран дээрх сургалтад хамрагдан мэргэжил эзэмшиж, ажилтай болох боломж бүрдэх аж.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9.1 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн ажилгүй, ажил хайгч иргэдийг хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны мэдээлэл өгөх, үйлдвэр дээрх мэргэжил олгох сургалтад хамруулах юм байна. Түүнчлэн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр зуучлагдсан иргэдийг ажилтай, орлоготой болгох зорилго оршжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment